2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирнэ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирнэ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирнэ. Тодруулбал, Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц 13.05 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардах юм. Тус онгоцоор нийт 255 зорчигч ирнэ. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж УОК-ын шийдвэрийн дагуу 21 хоног тусгаарлагдана. 

Тэрбээр "Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. Улаанбаатараас Токиод МИАТ-ийн онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар надруу ирэх дайралт ширүүсч байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорхи маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу" хэмээн жиргээд байгаа билээ. 

Харин түүнийг эх орондоо ирсэн даруйд баривчлах тогтоол гарсан талаар зарим хэвлэлээр мэдээлсэн. Харин энэ талаар АТГ, УЕПГ, Шүүхийн байгууллагаас тодруулахад "Баривчлах тогтоол гараагүй" гэсэн хариултыг өгсөн юм. 

Хэргийг сануулвал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдуулан АТГ-т шалгаж байгаа билээ. 

Б.Аз

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn