2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Д.Лүндээжанцан: 76-хан гишүүнтэй учраас сайн сэргийлэх ёстой

Д.Лүндээжанцан: 76-хан гишүүнтэй учраас сайн сэргийлэх ёстой

Нийтлэлийн төрөл: Улс төр, Онцлох мэдээ

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн үйлчлэл холбоотой асуудлаар  мэдээлэл өглөө.  Тэрээр "Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хаврын чуулганаа нээдгээрээ нээнэ. Улмаар чуулган хуралдаж, цахим хуралдааны дэгийг баталж байж цахимаар хуралдах нөхцөл бүрдэнэ.  Тиймээс заавал дэгийн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, цахимаар хуралдах боломжийг нээж өгөхөөс өөр аргагүй. Зарим нь зүгээр танхимдаа хуралддагаа хуралдая гэсэн санал гаргаад байх шиг байна.  76-хан гишүүнтэй учраас сайтар сэргийлэх ёстой. Төрийн дархлаанд нөлөөлбөл яана. Олон гишүүнтэй улсад бол 10 гаруй нь эмнэлэгт хэвтчихээд хуралдаад байж болдог юм билээ. Манайд болохгүй.  Энэ өвчин чинь гишүүн, сайд дарга гэж ялгахгүй шүү дээ” гэлээ.  Мөн тэрээр “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-аас мөрдөгдөж эхэлнэ.  Хуульчид Үндсэн хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлээд Засгийн газар огцрох болно гээд маргаад байх юм. Маргах ямарч шаардлага байхгүй. Бид бүх зүйлээ нарийн хэлэлцээд, тохироод баталсан.   Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулиудыг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн асуудлыг  зохицуулж ирсэн хуучин хуулийг мөрдөнө гээд заачихсан” гэлээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn