2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хариуцлага тооцох хүн алга уу

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хариуцлага тооцох хүн алга уу

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хариуцлага тооцох хүн алга уу

Саяхан Монгол банкны удирдлагууд гамшгааас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд банк хоорондын бага  дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20 хувь бууруулхаар болсон шийдвэрийг гаргажээ.  Уул нь төр засаг Монгол банкыг дээсэн дөрөөн дээр байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжээд яв гэсэн үүрэг өгсөн болохоос гадаадын хөрөнгө оруулалттай банкуудыг дэмж гэсэн үүрэг өгөөгүй.

Гэтэл өнөөдөр Монгол банкны шинэ ерөнхийлөгч банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20 хувь бууруулхаар болсон шийдвэрийг гаргачихаад юу ч болоогүй юм шиг инээж сууна. 

Уул нь төрын төв банкийг удирдаж байгаа энэ эрхэм улсынхаа эдийн засагт  санаа нь зовж л суух ёстой хүн баймаар. Гэтэл бүр эсрэгээрээ шүү. Өмнө нь л гэхэд Монгол Банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалын гадаад албан томилолтууд хирээсээ хэтэрсэн талаар хэвлэлүүд өчнөөн шуугиж байсныг хэн бүхэн санаж байгаа байх. Тэгвэл өнөөдөр улс орны эдийн засаг тэрнээсээ долоон дор байдалд орчихоод байна.

Тэр үүднээсээ Монгол банкны ерөнхийлөгчийн албан тушаалд шинээр томилогдсон Б.Лхагвасүрэн гэгчийн гаргаж буй дээрх хачин шидвэрт хариуцлага тооцох нь зүйтэй мэт санагдана. Түүнээс биш улсын төв банкны ерөнхийлөгч гээд ард түмний хөрөнгөөр ингэж дураараа тонгочих эрхийг хэн ч түүнд олгоогүй.

Тийм болохоор УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн гээд шат шатны  удирдлагууд Монгол банкны Ерөнхийлөгчийн дээрх увайгүй үйлдэлд дүгнэлт хийн, хариуцлага тооцож нэн даруй зогсоох хэрэгтэй гэдгийг энэ ташрамд хэлье.   

Ж.Батдорж

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn