2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Хувьцааны дансаа нээлгэх улам амархан боллоо

Хувьцааны дансаа нээлгэх улам амархан боллоо

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Та хувьцааны дансаа нээлгэж амжаагүй байна уу?

Эсвэл та данс нээлгэх компаниа сонгож чадахгүй, эргэлзсээр өдийг хүрэв үү?

Танд нэг шинэ мэдээ дуулгая. “Гэрэгэ Системс” ХХК болон “Бумбат Алтай ҮЦК” ХХК-тай хамтран үнэт цаасны арилжаа, мэдээллийг нэг цэгт төвлөрүүсэн “Гэрэгэ Киоск” машиныг хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд ойртуулан үйлчилгээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрүүлжээ.  

Өөрөөр хэлбэл та 1072 хувьцааны ногдол ашгаа хүртэх ДАНС НЭЭХ, бусад төрлийн үйлчилгээ авах гэж олон шат дамжлага дамжин брокерийн нэг цонхонд дугаарлаж цаг алдахгүйгээр өөрт ойрхон Нэг цэгийн үйлчилгээ болон АТҮТ-ийн цэгүүд дээр байрших Гэрэгэ Киоскоор /өөрөө өөртөө үйлчлэх машин ТҮЦ машинаар/  түргэн шуурхай үйлчлүүлж, цаг хугацаагаа хэмнэх боломж нээгдлээ. Хувьцааны дансаа нээж, арилжаанд оролцоход танд ердөө ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ, ТӨЛБӨРИЙН КАРТ байхад л хангалттай.

Үнэт цаасны арилжаанд орж үндэсний  компаниудын хувьцааг авч, ногдол ашиг хүртэх боломж  ийм л амархан болжээ.  

Та  Гэрэгэ киоскоор /өөрөө өөртөө үйлчлэх машин ТҮЦ машинаар/ хувьцааныхаа дансаа нээлгэхээс гадна нийт 12 төрийн болон хувийн хэвшлийн нийтлэг үйлчилгээ, байршлаас хамааран 400 гаруй дэд үйлчилгээг авах боломжтой юм.

Үүнд:

  • 1072 хувьцааны данс /Үнэт цаасны данс, арилжаа хийх , хуулга авах, лавлагаа/
  • УБЕГ-ын тэмдэгтийн хураамжаа төлөхөөс гадна
  • “Хот хоорондын автобусны тасалбар”,
  • “Тээврийн хэрэгслийн татвар, торгууль”,
  • “Тээврийн хэрэгслийн оношилгоо”,
  • “Авто тээврийн хэрэгслийн тэмдэгтийн хураамж”
  • “Жолоочийн хариуцлагын даатгал”
  •  “1-р эмнэлэг дүрс, оношилгоо шинжилгээний хариу”
  • “Гадаад хэргийн яамны консулын үйлчилгээ”
  • “Үндэсний хөгжлийн газар тэмдэгтийн хураамж”
  • “Шүүхийн тэмдэгтийн хураамж”
  • Үүрэн холбооны нэгж, төлбөр төлөх  зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой.

ГЭРЭГЭ  КИОСК/ Машин/ нь Улаанбаатар хотын хэмжээнд 6 дүүрэг, Авто тээврийн үндэсний төвийн 6 цэг, 4 дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний газар, 2 аймагт нийт 50 газрын 80 гаруй байршилд үйлчилгээ үзүүлж байна.

Тун удахгүй Монгол орны  өнцөг булан бүрт хүргэж, үнэт цаасны арилжаанд оролцох боломжийг иргэн бүрт хүргэхээр ажилллаж байна.

Өөрт хамгийн ойр байрлах киоскын байршил болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 7777-3773 дугаараас авах боломжтой. Хувьцаа болон үнэт цаасны мэдээллийг 99022166, 70112166 дугааруудаас тодруулаарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn