2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам системийн хэмжээнд бэлэн байдалтай ажиллаж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам системийн хэмжээнд бэлэн байдалтай ажиллаж байна

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

БНХАУ-ын Ухань хотод анх бүртгэгдсэн шинэ корановирусын халдвар \2020.02.12\ дэлхийн 25 улсын 45168 хүн авч, 1115 хүн нас барсан харамсалтай тоон мэдээлэл байна.  Мөн БНХАУ-ын Хунань мужид Амьтнаас хүнд дамжин халдварлах эрсдэлтэй шувууны томуугийн (H5N1) вирусын халдварын дэгдэлт бүртгэгдсэн. 

Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хүн, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шуурхай арга хэмжээ авч, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. 

Энэ хүрээнд Хүн, мал амьтнаас дамжин халдварладаг өвчний болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх,халдваргүйтлийн бодис, халдвар хамгааллын хувцас хэрэгсэлийн нөөц бүрдүүлж, бэлэн байдлыг хангаж, зохион байгуулах, хяналт тавих ажлын хүрээнд  бий болох нөхцөл байдлыг урьдчилан харах, эрхэлсэн ажилдаа мэдлэгтэй мэргэжлийн үүднээс хандаж ажиллах, зохион байгуулалт сахилга хариуцлагын асуудалд анхаарах, эрхэлж байгаа ажлынхаа талаар итгэл үнэмшилтэйажиллахыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нийслэл, 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газарт үүрэг чиглэл болгосон. 

Мал эмнэлгийн ерөнхий газраас шувууны ханиадны дэгдэлт тархалтын байдалд судалгаа дүгнэлт хийж, шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэд болон гахай, шувууны аж ахуй эрхлэгчид, малын эмч, мэргэжилтнүүдэд өгч ажиллаж байна.  

 

Дэлхийн 25 оронд 43 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж мянга гаруй хүн амь насаа алдаад буй коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа энэ үед Мал эмнэлгийн биоаюлгүйн-IIIзэрэглэлтэй лабораторийг болзошгүй аюулаас сэрэмжлэн, дотооддоо коронавирусийн оношлогоог хийх бэлэн байдалд байж бэлтгэлээ бүрэн ханган ажиллаж байна.Биоаюлгүйн-IIIзэрэглэлийн лабораторид шүлхий, цэцэг, үхрийн цээж, мялзан, гахайн корона, гастроэнтр, үржил хам шинж, галзуу зэрэг 70 гаруй өвчнийг молекул түвшинд оношлох, онош баталгаажуулах шинжилгээг хийж гүйцэтгэдэг бөгөөд.

Мөн Биокомбинат УӨҮГ мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  40 гаран нэр төрлийн биобэлдмэлийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж байна. Тус үйлдвэрт Вирусын вакцины үйлдвэрлэлийн 2 дугаар цехийг өнгөрсөн долоо хоногт ашиглалтад оруулж, шүлхийн вакцины өтгөрүүлгийг дотооддоо шингэлэн савлаж, гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, нэн яаралтай нөхцөлд богино хугацаанд шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэж байгаа юм. 

БНХАУ-ын Хунань мужид Амьтнаас хүнд дамжин халдварлах эрсдэлтэй өндөр хоруу чанартай шувууны томуугийн (H5N1) вирусын халдварын дэгдэлт гарсаныг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан. Тиймээс энэ бүс нутгаас шувуу, үржлийн өндөг, шувууны мах, хүнсний өндөг, тэжээлийг 2020 оны 03 дугаар сарын 02-ныг хүртэл түр хугацаагаар импортлохыг хязгаарласан байна. 

Хүнсний бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой хадгалах, нэмэгдүүлэх, хомсдол бий болгохоос урьдчилан сэргийлэх талаар бөөний болон жижиглэнгийн үнийн түвшинг тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн, судалгаа дүгнэлт хийж ажиллаж байна.

Дотоодынмахны хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хурлаас Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний экспортыг 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд зогсоох арга хэмжээг авсан байна. 

Түүнчилэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн тархалт нийгмийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх түвшинд хүрснийг зарлаж, Монгол Улсын Засгийн газраас иргэдийн зорчих хөдөлгөөн, хил нэвтрэлтийг онцгой горимд шилжүүлсэн явдал иргэдийн худалдан авалтыг эрснэмэгдүүлж бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөх болсон нь зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд зохиомол хомсдол үүсэх, үнэ нэмэгдэх эрсдэл бий болгож байна. Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас иргэд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгааллуулах чиглэлээр Шударга өрслдөөн хэрэглэгчийн төлөө газарт үүрэг өгч, хамтран ажиллаж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn