2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

           Автотээврийн үндэсний төвөөс шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор орон нутгийн зарим чиглэлүүдэд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслүүдийг  нэмэлтээр төлөвлөн тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулан ажиллаж байна.

Мөн зорчигч тээврийн төвүүд болох Драгон, Тэнгэр, Лавай автовокзалууддаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, мэргэжлийн эмчээр жолооч болон зорчигчийн биеийн байдалд хяналт тавьж, анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Ингэхдээ зорчигч тээврийн төвүүдийн зарлагчаар сэрэмжлүүлэг хүргэж,             зарлан мэдээлэх, зөвлөмж хүргэх, гар ариутгах, амны хаалт зүүх шаардлагыг тавьж, биеийн халууныг шалгаж байгаа юм байна. Тус үйлдвэрийн газраас даатгалын компаниудтайгаа хамтран, нийгмийн хариуцлагын хүрээнд зорчигчдод үнэгүй амны хаалт тарааж, халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

Шинэ коронавирусийн дэгдэлттэйгээр холбоотойгоор орон нутгийг зорих зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн сарын 20-ны өдрөөс нэмэлт тээврийн хэрэгсэл гарган өдөрт 70-80 тээврийн хэрэгслийг гаргаж байгаа юм. Тухайлбал ачаалал ихтэй Ховд, Баян-Өлгийн, Увс, Завхан, Дархан, Өвөрхангай чиглэлүүдэд зорчигч урсгал илүү ачаалалтай байгаа талаар албаныхан мэдээлж байна.

Хот хооронд өдөрт 76 чиглэлд дундажаар 4000-5000 орчим зорчигч үйлчлүүлдэг бол зорчигч урсгал, ачаалал ихтэй эдгээр өдрүүдэд зөвхөн Улаанбаатараас орон нутаг чиглэсэн зорчигч урсгалын тоо 6000 гаруй болж өссөн талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.  Эдгээр өдрүүдэд хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр нийт 36500 зорчигч үйлчлүүлсэн бөгөөд 7 аймагт 24 цагийн ажиллагаатай зам дундын хяналтын пост ажиллаж, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа талаар тус үйлдвэрийн газрын Хөдөлгөөний улиирдлагын хэлтсийн дарга К.Айдос хэллээ.

Их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласантай холбоотойгоор зорчигч урсгал нэмэгдсэн хэдий ч өнөөдрийн байдлаар харьцангуй ачаалал багасаж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн хэмжээнд хүрсэн хэдий ч ирэх сараас орон нутгаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөн ихсэх тул эдгээр өдрүүдэд мөн нэмэлтээр тээврийн хэрэгсэл төлөвлөж, бэлэн байдалд ажиллана гэдгийг албаныхан хэллээ.

АТҮТ-өөс жилдээ 1000 гаруй тээврийн хэрэгслээр 2,6 сая зорчигч хот хооронд зорчдог бөгөөд цаг агаар болон замын нөхцөл байдал, онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор шуурхай арга хэмжээг даатгалын байгууллагуудтайгаа хамтран хэрэгжүүлдэг талаар тус үйлдвэрийн газраас мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn