2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » АМГТГ-ААС АИ-92 ШАТАХУУНЫ ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ЗОРИЛГООР "БИ ДИ ӨҮ ИНТЕРНЭЙШНЛ" ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

АМГТГ-ААС АИ-92 ШАТАХУУНЫ ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ЗОРИЛГООР "БИ ДИ ӨҮ ИНТЕРНЭЙШНЛ" ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ, Уул уурхай

   АМГТГ-ын дарга Х. Хэрлэн нь АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Би Ди Өү Интернернэйшнл” ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа. Монгол Улсын Засгийн газраас АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс санхүүгийн үүсмэл хэрэгслийн зах зээлийг ашиглан үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа билээ. Дэлхийн бусад импортлогч улсуудын хувьд ч гэсэн Эрсдлийн сан /Hedge Fund/ үүсгэн газрын тосны бүтээгдэхүүний бирж дээр санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашинлан арилжаалах буюу урт болон богино хугацааны гэрээ хийж, үнэ болон нийлүүлтээ тогтмол хэмжээнд барьдаг байна. Манай улсын хувьд эрсдлийн сан байгуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн боловч дэлхийн зах зээл дээр арилжаа хийх туршлагагүй, хөрөнгө оруулагч ховор бөгөөд Засгийн газраас батлан даалт гаргах боломжгүй зэргээс хамааран энэ тогтолцоо өнөөдрийн байдлаар бүрэн нэвтрээгүй байна. Иймд “Би Ди Өү Интернернэйшнл” ХХК -ны дэлхийн зах зээл дээр санхүүгийн үүсмэл хэрэгслийн арилжаа хийдэг хөрөнгө оруулагчтай хамтран эрсдлийн хуримтлалыг үүсгэх боломжтой байгаа зэргийг харгалзан тодорхой хугацаанд АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах зорилго чиглэл бүхий гэрээг ийнхүү байгуулж байна.
АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь дараах ач холбогдолтой. Үүнд:
1. Ард иргэдийн нийтлэг хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь нийт эдтийн засагт эерэг уур амьсгал бүрүүдэх бөгөөд эдийн засгийн өсөлтийг дэмжих, бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсоох үндсэн ач холбогдолтой билээ
2. Монгол Улс анх удаа дэлхийн зах зээлтэй уялдуулан импортын шатахууны үнийг тогтворжуулах механизмыг нэвтрүүлнэ
3. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан үнийн дарамтыг бууруулна” гэсэн нь хэрэгжих боломжтой болж байна Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс аливаа санхүүжилт шаардагдахгүй бөгөөд түлш, шатахууны импортлогч компаниудын гадаад улстай хийсэн аливаа гэрээ хэлцэлд өөрчлөлт орохгүй юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn