2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Үг сөрөгчдийг үдсээр байх уу?

Үг сөрөгчдийг үдсээр байх уу?

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ, УИХ

Үг сөрөгчдийг үдсээр байх уу?

Сонгуулийн жил ширүүн эхэлж байна. 2020 оны сонгуулиар парламентад орж ирэх магадлал, рейтинг өндөртэй шинээр сонгогдсон гишүүдийг “намнах” эхлэл тавигдсан бололтой.

Өнгөрсөн жил батлагдсан Улсын ерөнхий шүүгч, ерөнхий прокурор хоёрыг зөвлөмжөөр шууд сольж болдог хуулийг “барьцаалан” үг сөрдөг Улсын Их Хурлын гишүүнийг Улсын ерөнхий прокуророор дамжуулан гишүүнээс нь буулгадаг шинэ жишиг бий болох гэж байна. Үүний бодит жишээ нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Тэр өөрийн үзэл бодлыг шүүлтүүргүй хэлчихдэг цөөхөн гишүүдийн нэг.

Өөрөөр хэлбэл сонгогчдын санал авч төрийн түшээ болсон хүнийг айлгах, амыг нь таглах, дарамтлах, бүүр цаашилбал  бүрэн эрхийг нь түтгэлзүүлдэг болох гэж байна гэсэн үг.

Энэ мэтээр үг сөрдөг гишүүдийг үдэж явуулсаар байвал Монгол Улсын ардчилсан ёс,  Монгол Улсын парламентын ёсонд МУУ жишиг тогтох гэж байна.

“Транспэрэнси Интэрнэшнл Монгол” ТББ-аас олон улсын 2019 оны авлигын индексийг өнгөрөгч долоо хоногт танилцуулсан юм. Харамсалтай нь манай улс өнгөрсөн оныхоос 13 байраар ухарч дэлхийн 180 улсаас 106 дугаарт жагссан байна.

Энэ бол өнгөрсөн жил батлагдсан Улсын ерөнхий шүүгч, ерөнхий прокурор хоёрыг зөвлөмжөөр шууд сольж болдог хуулийн өөр нэг “гай” гэж харж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn