2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шар мэдээ » “BMW”-ын шинэ төсөл дээр Монгол загвар зохион бүтээгч хамтран ажиллажээ

“BMW”-ын шинэ төсөл дээр Монгол загвар зохион бүтээгч хамтран ажиллажээ

Нийтлэлийн төрөл: Шар мэдээ, Нийгэм

Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “BMW” компани болон Недерланд улсын “BYBORRE” гэх орчин үеийн 3D сүлжмэл материал үйлдвэрлэж, хувцас  загвар бүтээдэг компанитай хамтран хэрэгжүүлж байгаа “BMWi Interaction EASE” систем хэмээх 2020 оны шинэ төсөл дээр Монголын загвар зохион бүтээгч Н.Отгонгэрэл ажилласан тухайг тус улсын хэвлэлүүд онцолжээ. 

“BMW” компани нь тус шинэ бүтээлээ энэ оны нэг дүгээр сарын эхээр Лос Анжелес хотноо болсон “Consumer Electronics Show” дээр ирээдүйн  тансаг зэрэглэлийн бүрэн автомат машины тохиргоо, үйлдлийн систем болон гадна, дотор салоны загвар хийц, дизайныг дүрслэн танилцуулжээ. Тэгвэл Монгол загвар зохион бүтээгч бүсгүй маань тус компанид хувцас загварын коллекц дээр ажиллахын сацуу “BMW”-тай хамтарсан төсөл болох ирээдүйн машины кабины суудлын бүрээсний загвар дээр гар бие оролцон хамтран ажилласан байна.

(Зургийг түүний инстаграм хуудаснаас авав @otgongerel.n)

Тэрбээр 2015 онд АНУ-ын Нью Йорк хотын Загвар, Технологийн институтийг төгссөн нэгэн гэнэ. Мөн сургуулиа төгсөхдөө олон улсад загварын  урлагаар тэргүүлэгч “style.com” буюу одоогийн “Vogue” сэтгүүлийн вэбсайтад бүтээл нь онцлогдон гарч байсан ажээ. Түүнчлэн “New York Times” цахим сэтгүүлнээ 2015 оны дэлхийн загварын их сургуулиудын онцлох 10 төгсөгчийн нэгээр тодорч байсан алдартай брэндуудэд ажиллаж байсан зэрэг туршлага, гавьяа, шагнал арвинтай, загварын мэдлэг мэдрэмж өндөртэй бүсгүй юм байна.

Ийнхүү Монгол орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөж,  нэрээ тодлон үлдээж байгаа түүнд баяр хүргэе.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn