2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Г.Батхүү агсны амиа алдсантай холбоотой ноцтой баримт, зургыг дэлгэлээ

Г.Батхүү агсны амиа алдсантай холбоотой ноцтой баримт, зургыг дэлгэлээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

Төр, нийгмийн зүтгэлт, УИХ-ын асан Г.Батхүү Төрийн ордонд учир битүүлэг нас бараад найман сар болоод буй. Өнөөдөр түүний хүү Б.Гөнхөлөг, охин Б.Цэлмэг нар нь хуульч, өмгөөлөгч Г.Батхүүгийн хамт өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. 

Энэ хэрэгт шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй байнгын шинжээчдийн дүгнэлт гарсан. Нэлээд олон хуудас дүгнэлт байгаагаас анхаарал татсан хэд хэдэн зүйлийг хэлэв

  • Баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр зовхинд цус хуралдаж, ухархайн дээд ханын хугарал үүссэн. Баруун нүдэнд нь хөхрөлт, хавдалт үүссэн. 
  • Хүзүүний зүүн хажууд 7х0.5 см улайлт үүссэн. Энэ нь боолтын улмаас үүсэж болдог.
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өвчний улмаас ухаан алдсан, цус харвасан гэх зэрэг мэдээлэл гарсан. Тэгвэл уг дүгнэлтээр өвчний улмаас бус, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэдэг дүгнэлт гарсан. 
  • УИХ-ын нэр бүхий гишүүний полиграфын тест авсан. Энэ нь үнэн, худлыг шалгах багаж. "Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр" гэсэн полиграфын тестийн дүгнэлт гарсан. 
  • Хэргийн газар үзлэг хийх явцад ашиглаж байсан гар утсыг хураан авсан. Утсыг хурааж аваад үзлэг шинжилгээ хийгээд хохирогчид эргүүлэн өгсөн. Гэвч гар утсан дээр ямар нэг мэдээлэл байгаагүй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрээс гарсан юм шиг буюу фактори ресет хийсэн байдалтайгаар өгсөн. Ямар нэгэн мэдээлэл байхгүй, сэргээх боломжгүй байна гэсэн дүгнэлт гарсан. 
  • Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээд мессеж бичсэн. "Би үзсэн, харсан. 13 секундын бичлэг байгаа" гэж. Энэ мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн одоо "мэдэхгүй, хараагүй" гээд өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Энэ бас л эргэлзэх асуудал. 

Мессежний зураг:

Энэ үеэр Б.Гөнхөлөг аавынхаа нас барсны дараах нэгэн зургийг хэвлэлийнхэнд дэлгэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn