2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шар мэдээ » Нийтийн дууны ертөнцийн гүнж Дуучин Б.Уранзаяа эрхэм танд урилга илгээжээ

Нийтийн дууны ертөнцийн гүнж Дуучин Б.Уранзаяа эрхэм танд урилга илгээжээ

Нийтлэлийн төрөл: Шар мэдээ, Twitter

 Сүүлийн үед "Хатан зүрхний хайр", "Харц", "Хувиршгүй" зэрэг олон сайхан дуугаар ард түмний сонорыг мялааж байгаа Дуучин Бадарчийн Уранзаяа хөгжмийн шинэлэг өнгө аяс, загварлаг дэгжин төрхөөрөө нийтийн дууны ертөнцөд шинэчлэлийн салхи сэвэлзүүлж эхэлснийг та анзаарсан уу? Тэрээр ардын дууч МУСТА Даваагийн Бурмаа, Дуучин МУСТА Олзодын Гансувд нарын дүү бөгөөд эгч дүүсийн хамтарсан "Сүүн үргэлжлэл" тоглолтыг 2019 онд түмэн олондоо хүргэсэн билээ. Харин одоо 2020 оны 01 сарын 17 ны өдөр "ХАТАН ЗҮРХНИЙ ХАЙР" нэртэй анхны бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд тоглоход бэлэн болжээ. Дуучин удмын сүүн үргэлжлэл болсон үзэсгэлэнт бүсгүйтэй хамт нэгэн үдшийг уянга дуунд хөглөгдөж өнгөрөөхийг хүсвэл "Хатан зүрхний хайр" тоглолтыг зорин ирж тухлан саатахыг урьж байна.

Сэтгүүлч Б.Дэлгэрцэцэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.