2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » “Чингис хаан” банк ЭМД-ын мөнгөнөөс хахууль өгснийг АТГ тогтоожээ

“Чингис хаан” банк ЭМД-ын мөнгөнөөс хахууль өгснийг АТГ тогтоожээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

Найдваргүй банкуудад иргэдийн НД-ын мөнгийг байршуулснаас эхнээсээ дампуурч иргэдийн нуруун дээр ачаа болон ирж байгаа.  Нийгмийн даатгалын энэхүү алдагдлыг нөхөхийн тулд хураамжийг 2 хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргаснаар МҮЭХ болон иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Гэтэл ЭМД-ийн Ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягийг АТГ өнгөрсөн есдүгээр сард саатуулан баривчилж шалгаад “Чингис хаан” банкинд байршуулсан ЭМД-ын сангийн чөлөөт үлдэгдлээс хүү илүү бодуулж, энэ оны зургадугаар сараас есдүгээр сарын хоорондох 3 сарын хугацаанд 86 сая төгрөгийн хахууль авсныг нь тогтоон Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар тооцоод байгааг бид мэдээлсэн.

Түүнтэй хамт “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж болон “Чингис  хаан” банкийг хамтад нь яллагдагчаар татсан байна. Учир нь :

Эрүүгийн хуулийн 22.5-3 дахь хэсэгт зааснаар “Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж, нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” хэмээн заасныг үндэслэн “ЧИНГИС ХААН” банкийг яллагдагчаар татжээ. Шүүх хэргийг дээрх зүйл заалтаар ялласан тохиолдолд  “ЧИНГИС ХААН” банкны тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасахаас өөр аргагүйг эх сурвалжууд хэлж байна.

“ЧИНГИС ХААН” банк нь анх 2001 онд ОХУ-ын хөрөнгө оруулалттай байгуулагдаж байсан. Тухайн үедээ оросын мафийн мөнгийг “угаадаг” хэмээн хардагддаг, тодорхой бус, олон нийтэд нээлттэй бус үйл ажиллагаатай байсан юм. Сүүлд 2015 оноос 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай банк болсон бөгөөд “Нүүдэлчин” группийнхэн буюу  Шүхэрт хэмээх банкирын хүүхдүүд  дийлэнхи хувийг нь эзэмшдэг байсан.  Өнөөдрийг хүртэл хувьцаа эзэмшигчид нь хоёронтоо өөрчлөгдсөн гэх мэдээлэл байна. Ямартай ч  чимээгүй үйл ажиллагаа явуулдаг “Чингис хаан” банкинд байршиж байсан ЭМД-ийн сангийн хэдэн тэрбум төгрөгийг хүүлсэн авилгын хэрэг  ЭМДЕГ болон “Чингис хаан” банкны удирдлагуудаас гадна хувьцаа эзэмшигч улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий  нууц ноёнтнуудын бас нэг сүлжээ ил болж эхлэх бололтой.  Тэдний нэг нь “Нью стандарт финанс” ХХК . “Чингис хаан” банкны гол хувьцаа эзэмшигч болох тус  компанийн дансаар хуулийн этгээдэд давуу байдал бий болгосныхоо төлөө гүйлгээ хийж байсан нь тогтоогдоод байгаа юм. “Нью стандарт финанс” гэж хэний компани вэ? Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээс үзвэл энэ компани 3 хувьцаа эзэмшигчтэйг дээрх баримтаас харж болохоор байна.

Хувьцаа эзэмшигч Дашцэрэнгийн Батаа, Шүхэртийн Бүтэд, Цэдэн-Ишийн Баярсайхан гэж хэн бэ?

Үргэлжлэл бий... 

Д.Эрдэнэ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.