2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » “Эрчим хүчний хэмнэлтэд сэргээгдэх эрчим хүчийг оновчтой ашиглах нь” сэдэвт оюутны ЭШ-ний бага хурал зохион байгуулагдаж байна

“Эрчим хүчний хэмнэлтэд сэргээгдэх эрчим хүчийг оновчтой ашиглах нь” сэдэвт оюутны ЭШ-ний бага хурал зохион байгуулагдаж байна

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 30 жилийн ойн хүрээнд Академич, Баатарын Чадраа агсаны нэрэмжит “Эрчим хүчний хэмнэлтэд сэргээгдэх эрчим хүчийг оновчтой ашиглах нь” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Их сургууль дээр зохион байгуулагдаж байна.

Тус хуралд Монгол Улсын Их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль, Хүрээ дээд сургууль зэрэг 4 их, дээд сургуулийн 38 магистр, бакалаврийн ангийн оюутан, судлаачид оролцож, эрчим хүчний хэмнэлтэд сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн оновчтой ашиглах талаар илтгэлүүдийг танилцуулж байна.

Шүүгчдээр Академич, Баатарын Чадраа агсаны хүү, Эдийн засгийн ухааны Доктор Ч.Батбаяр, Монгол Улсын гавьяат ажилтан, Зөвлөх инженер, Техникийн ухааны Доктор Д.Гягар, Шинжлэх ухааны академийн Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга С.Баяннасан, Эрчим хүчний зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Техникийн ухааны Магистр Л.Жамбаа, “СЭХҮТ” ТӨҮГ-ын Судалгаа, төсөл, хөтөлбөрийн хэлтсийн дарга, БНХАУ-ын ТХШУТИС-ийн Докторант Э.Баяржаргал, “СЭХҮТ” ТӨҮГ-ын Ахлах инженер, Техникийн ухааны Магистр Б.Төвшинтөгс нар шүүн явуулж байна.

Энэхүү хурал нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцаж буй оюутан, судлаачдын судалгаа, шинжилгээний ажлын ур чадварыг дээшлүүлэх, бүтээлч техникийн сэтгэлгээг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хийгдэж буй судалгаа шинжилгээг дэмжих зэрэгт чухал ач холбогдолтой хурал болж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.