2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » “Хөдөөгийн хөгжил ба хүнсний аюулгүй байдал” сэдэвт Олон улсын форум болж байна

“Хөдөөгийн хөгжил ба хүнсний аюулгүй байдал” сэдэвт Олон улсын форум болж байна

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Улс төрч, Байгаль орчин

“Хөдөөгийн хөгжил ба хүнсний аюулгүй байдал” сэдэвт олон улсын форум Филиппин улсын нийслэл Манила хотноо өнөөдөр /2019.10.28/ эхэллээ. Азийн Хөгжлийн банкнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн банк, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг, Олон Улсын хүнс судлалын институт, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, Дэлхийн хүнсний хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа тус форумд Ази тивийн 30 гаруй орны төлөөлөгчид, Монгол Улсаас ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле оролцож байна. Форумыг нээж Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накао хэлсэн үгэндээ хөгжиж байгаа орнуудад цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон, тогтвортой хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах нь чухал бөгөөд тус банкнаас энэ чиглэлд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно гэдгийг онцлов.

Форумын үеэр Азийн хөгжиж байгаа орнуудын хүнс, хөдөө аж ахуй салбар, хөдөө орон нутгийн хөгжилд тулгамдаж байгаа асуудлууд, тухайлбал дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, ургац алдалт, хүн амын хүнсний хомсдол, шим тэжээлийн дутагдал, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, хот хөдөөгийн хөгжлийн ялгаа зэрэг сорилт бэрхшээлүүд, эрсдэл, тэдгээрийг даван туулах арга зам, нөхцөл боломжуудын талаар хэлэлцэж байна.

“Тогтвортой хөгжлийн зорилт–2030”-д дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс орнууд болон олон улс, бүс нутгийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуйн салбарт  дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын идэвхтэй оролцоо чухал ач холбогдолтой гэдгийг форумын үеэр төлөөлөгчид тэмдэглэж байна.

Хүнсний хомсдолыг арилгах, шим тэжээлийн дутагдал, далд өлсгөлөнтэй тэмцэхэд улс орнууд хөдөө аж ахуйн салбарыг төрөлжүүлж хөгжүүлэх, хүнсний шим тэжээллэг чанарыг дээшлүүлэх, хэрэглэгчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байгаа тухай, мөн хувийн хэвшлийг идэвхжүүлэх замаар бүс нутгийн орнуудын хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт дэд бүтцийг сайжруулах, орон нутгийн эдийн засгийг тусад нь онцгойлж авч үзэх, мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар асуудал хөндөж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.