2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Монголын вэб сайтууд эвлэлдэн нэгдсэний 10 жилийн ой тохиож байна

Монголын вэб сайтууд эвлэлдэн нэгдсэний 10 жилийн ой тохиож байна

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

Монголын вэб сайтууд эвлэлдэн нэгдсэний 10 жилийн ой тохиож байна

 

Анх 2009 онд www.amjilt.com сайтын оффист одооны  www.ehlel.com -ийн захирал Батзаяагийн өрөөнд сайт эрхлэгчдийн уулзалт болов.

Энэхүү уулзалтанд www.zaluu.com, www.mongolnews.mn, www.olloo.mn, www.bolod.mn, www.fact.mn сайтын төлөөл оролцож санал сэтгэгдлээ хуваалцаж, алдаа оноогоо ярилцаж нэгэн шийдэлд хүрсэн нь Сайт эрхлэгчид нэгдэж холбоо байгуулах байв.

Ингээд удалгүй вэб сайт эрхлэгчид хуралдаж анхны Монголын сайтын холбоо байгуулагдаж Тэргүүнээр www.zaluu.com захирал Д.Дэлгэрмөрөн сонгогдож, Удирдах зөвлөлийн гишүүнээр www.bolod.mn Б.Мөнхдөл, www.news.mn Д.Нарантуяа, www.mongolnews.mn Ихмандал, www.medee.mn Отгонбаяр, www.olloo.mn Эрдэнэтуяа, tsag mn Цогтгэрэл, www.inet.mn Ц.Батбаатар, Генсек www.guren.mn Пүрэвсүрэн нар сонгогдов. Улмаар сайтын холбоо өргөжин тэлж www.shuud.mn, www.fact.mn, www.mass.mn, www.unen.mn, www.caak.mn, www.info.mn, www.top.mn, www.banjig.net, www.biznetwork.mn www.barilga.mn сайтын төлөөллөөр удирдах зөвлөл өргөжив.

2012 онд Монголын сайтуудын дараагийн чуулганаар 2 дахь ерөнхийлөгчөөр www.mass.mn сайтын эрхлэгч Ж.Жаргалсайхан сонгогдов.

2015 оны сайтуудын ээлжит чуулганаар www.zone.mn сайтын эрхлэгч Х.Мандахбаяр ерөнхийлөгч, www.bolod.mn сайтын эрхлэгч Б.Мөнхдөл тэргүүн дэд ерөнхийлөгч, www.ugluu.mn Мөнхбаатар генсекээр сонгогдов.

2016 онд www.ontslokh.mn, www.zaluu.com, www.ardchilal.mn, www.shuurhai.mn, tsag mn, www.caak.mn, www.unen.mn, www.zuv.mn, www.arslan.mn, www.jirgee.mn… сайтууд нэгдэж Ардчилсан сайтын клуб байгуулагдав.

2017 онд www.dorgio.mn Батхүү сайтын холбооны тэргүүнээр сонгогдов.

2017 онд Монголын сайтын холбооны 80 сайт болон Ардчилсан сайтын клуб, бие даан ажилладаг сайтууд нэгдэж 108 гишүүнтэй МОНГОЛЫН САЙТЫН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО -г шинэчлэн байгуулж нэгдэв.

МҮСХНХ-ны ерөнхийлөгчөөр www.bolod.mn сайтын эрхлэгч Б.Мөнхдөл, Генсек www.zaluu.com Г.Учралсайхан, дэд тэргүүн болон УЗ гишүүнээр www.control.mn Ц.Энхбат, Монголын сайтын холбооны анхны ерөнхийлөгч Д.Дэлгэрмөрөн, хоёр дахь ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны тэргүүн, www.inet.mn Ц.Батбаатар, МУБИС-ын Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч,  www.fact.mn  С.Амартүвшин,  www.tur.mn Н.Амартүвшин,  www.amjilt.com Ж.Шижир,  www.shuurhai.mn А.Ариунгэрэл, www.tsag.mn Д.Нэргүй  www.zuv.mn Г.Долгорсүрэн,  www.arslan.mn Ч.Энхтамир,  www.paparatsi.mn А.Ариунцэцэг,  www.24barimt.mn Ч.Чулуунцэцэг,  www.tonshuul.mn Л.Цэрэнжаргал,  www.gereg.mn Х.Ганхуяг,  www.info.mn, www.top.mn Ц.Алдармаа,  www.medee.mn сайтын үүсгэн байгуулагч О.Чулуунбилэг, www.saikhan.mn Т.Сайханаа, NTN tv үүсгэн байгуулагч, www.agshin.mn С.Отгонмөнх, ОTV, www.asuudal.mn Б.Ууганбаяр, www.murch.mn Х.Ган-Ялалт, www.jirgee.mn С.Чулуунтогтох,www.updown.mn С.Даваасүрэн, Монголкоммент нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг,  www.ehlel.com Ч.Батзаяа,  www.ardchilal.mn Ц.Цолмон,  www.unen.mn М.Даваадаш,  www.miss.mn Б.Мөнхзул,   Г.Эрдэнтуяа, Г.Батсүх,  www.focusmedee.mn Ч.Алтанхуяг,  www.ord.mn Ц.Дарханбат, А.Алтантуяа, Ч.Өлзийдэлгэр, Ж.Нямаа,  www.ene.mn У.Батсайхан,  www.ontslokh.mn С.Баасанжаргал,  Н.Ууганбаяр… нар сонгогдон ажиллаж байна.

Өнөөдөр МҮСХНХ нь120 гаруй гишүүн сайтуудтай, байнгын ажлын албатай, Монголын хамгийн өнөр цахим хэвлэл мэдээллийн нэгдэл болжээ.

Нийт вэб сайт эрхлэгчид, цахим салбарын садангууд та бүхэндээ Монгол улсад сайтууд эвлэлдэн нэгдэж холбоо байгуулсан 10 жилийн ойн мэндийг хүргэж амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе! Мөн анхны сайтын холбоог үүсгэн байгуулж явсан удирдан зохион байгуулж явсан бүх хүмүүстээ халуун талархал илэрхийлье.

Эвтэй хүчтэй байж эрүүл сэтгүүлзүйн түүчээ болон ажиллацгаахыг уриалж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САЙТЫН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО ТББ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.