2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » “Хүрэл тогоот” ЭШБ хурал 10 сарын 26-нд болно

“Хүрэл тогоот” ЭШБ хурал 10 сарын 26-нд болно

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Нийгэм

“Хүрэл тогоот” ЭШБ хурал 10 сарын 26-нд болно

 

Технологи, инновацийн залуу судлаачдын нийгэмлэгийн санаачлагаар Залуу эрдэмтэн судлаачдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурлын техник, технологийн салбар 15 дахь удаагийн хуралдаан 2019 оны 10 сарын 26-ны өдөр Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Шинжлэх Ухаан Технологийн Төв Номын сангийн 604 тоот танхимд болох гэж байна.

Тус хурлыг зохион байгуулахад Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Боловсрол, Соёл Шинжлэх Ухаан, Спортын Яамны дэмжлэгтэйгээр Шинжлэх Ухааны Академи, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажилладгаараа онцлогтой.

Анх энэхүү хурлыг зохион байгуулахдаа Монголын залуу эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон улсад таниулах, хамтарсан судалгаа хийх үүдийг нээх, “судалгаа- үйлдвэрлэл”-ийн уялдааг хангах, Олон улсын хэвлэлийн бүртгэл бүхий сэтгүүлтэй болгох олон олон зорилтыг дэвшүүлэн тавьсан нь эдүгээ биелэлээ олж тогтмол ажиллагааныхаа үр дүнд сэтгүүлээ олон улсын хэвлэлийн ISSN 2664-6986 дугаарт бүртгэгджээ.

Ийнхүү олон улсын хэвлэлийн бүртгэл бүхий сэтгүүл болж байгаа нь судалгааны ажил эрхэлж байгаа залуу судлаачдад чухал алхам болсон гэж үзэж байна.

Мөн тус нийгэмлэгийн залуус “Хүрэл тогоот олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн илтгэл, өгүүллийн бүртгэл” -ийг эрхлэн гаргаж, нийгэмлэгийнхээ 15 жилийн ойд бэлэг болгон барьсан нь залуу судлаачдын хамрагдаж байгаа мэргэжлийн чиглэл, цар хүрээ, илтгэлийн давхардал, судалгааны ажлын ахиц дэвшил гээд олон зүйлд дүн шинжилгээ хийх, сэтгүүлийн чанарыг тасралтгүй сайжруулах олон талын ач холбогдолтой ба дараа дараагийн судалгааны  ажилд эш татах бүтээлийн жагсаалтыг ч давхар харах боломжийг олгожээ.

Тухайлбал, өнгөрсөн 14 жилийн хугацаанд 1000 гаруй илтгэл, өгүүлэл ирснээс хэвлэх шалгуур хангасан  1066 (давхардсан тоогоорсудлаачийн  696 бүтээл эмхэтгэгдэн хэвлэгдсэн байна. Үүнээс 250 орчим илтгэл 2 дахь шатанд шалгарч, сүүлийн 3 дахь шатандаа тухайн оны Тэргүүн илтгэлийг шалгаруулж төлөвшжээ.

Энэ удаагийн “Хүрэл тогоот-2019” 15 дахь удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд нийт 41 бүтээл ирүүлснээс хэвлэлийн шалгуурын дагуу 9 оронд туурвисан 107 судлаачдын 32 илтгэлийг олон улсын сэтгүүлдээ эмхэтгэн гаргаж, шилдэг 14 илтгэлийг хэлэлцүүлэхэд бэлэн болжээ.

Залуу судлаачдын бүтээлийн үр дүн улс орны хөгжилд бодит хувь нэмрээ олруулж байгаа гэдэт итгэлтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.