2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Соёл урлаг » Т.Ариунаагийн 10 жилийн хүлээлт

Т.Ариунаагийн 10 жилийн хүлээлт

Нийтлэлийн төрөл: Соёл урлаг, Нийгэм

Удахгүй тоглолт нь болох зар түгээд байгаа дуучин Т.Ариунаа сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй ярилцлага” нэвтрүүлэгт  оролцон “Тэнгэр шиг бай” тоглолтын, магадгүй өөрийнхөө амьдрал уран бүтээлийн гол цөмийг уудлан ярилаа. Сонирхолтой нь тэд таван жилийн өмнө мөн нэвтрүүлгийн дэлгэцээр уулзаж ярилцаж байсан бол энэ удаа дуучин Т.Ариунаагийн 10 жил “хүлээлгэсэн” тоглолтын талаар ярилцлаа.

Дуучин тэр тусмаа он цаг, өөрийн гэсэн бүтээлээ дархалсан дуучин Т.Ариунаагийн хувьд 10 жилийн турш бие даасан тоглолтоо хийгээгүй байсан гэхээр гайхмаар. Хоёр бүсгүй таван жилийн дараа уулзахдаа цаг хугацаа ямар хурдан өнгөрдгийг гайхаширч байсан бол Т.Ариунаагийн фэнүүдийн хувьд түүнийг 10 жил тоглолтоо хийгээгүй байгааг сануулахад бас гайхмаар. Яагаад гэвэл 10 жилийн өмнөх тоглолтын цууриа тасраагүй, уран бүтээл нь эгшиглэсээр байдаг болохоор.

Харин ийн тоглолт хийгээгүй “завсарласан” гэх 10 жилийн тухайд, тэр тусмаа “Тэнгэр шиг бай” хэмээх гайхалтай бүтээлээрээ нэрлэж буйнхаа тэрээр чин сэтгэлээсээ тайлбарлалаа. Түүний хувьд энэ он жилүүд унаж боссон, бас ухаарсан, өөрийгөө, орчлонг, үнэн байхын, уучлал, хайрын, хүн хүнээрээ байхын учрыг ухаарсан он жилүүд байсан. Тийм ч учраас тэр бүхнийг мэдэрсэн туулж өнгөрүүлсний хувьд “Тэнгэр шиг” бай хэмээх гүн гүнзгий утга бүхий энэхүү уран бүтээлээр тоглолтоо нэрийдсэн гэлээ.  

Магадгүй үүнийг амьдралд нь тохиолдсон бэрхшээлтэй холбож тайлбарлаж болмоор санагдавч амьдралын мөн чанарыг илүү их танин мэдсэн, ухаарсан дотоод мөн чанартай нь холбож ойлгох хэрэгтэй санагдана. Хэзээний цоглог, хөгжилтэй Т.Ариунаа “Гэхдээ би дотроо бол тоглолтоо хийхсэн гэж шатаж, унаж, мөрөөдөж, тэсэрч явсан юм шиг байна лээ, “Би тоглолтоо хийгээгүй” гээд уйлж байсан гэсэн” гэж цагаахнаар ярих.

Яг ийм цаг үеүдэд түүний хань Буяндорж “Хүний оюуны бүтээл, хат, мөн чанарыг хэн ч булааж авч чаддаггүй юм. Бид хамтдаа босч чадна аа” гэж түүнийг зоригжуулж байсан, ээж, аавдаа зориулсан сэтгэлийн бүтээл нь хэрхэн төрсөн, хаанаас юунаас дуусашгүй мэт эрч хүчийг авч чаддаг гээд амьдралынхаа өнгө, цаг үе бүхнийг хүүрнэн өгүүлнэ билээ.

Нулимстай, цагаан хошигнолтой, инээмсэглэлтэй энэхүү ярилцлага Т.Ариунаагийн ертөнцийн бас нэгэн орон зайг нээн харууллаа. Тэр анхны “Эрос” тэсрэлтийг хийж, тэр сайн үйлсийн аянд шамдаж, тэр дуулж бүжиглэж, нисч, агаарын гимнастик хийж, тэр хэний ч санаанд оромгүй, магадгүй зоригломгүй алхмуудыг хийдэг.  Т.Ариунаагийн өөрийнх нь 10 жил хүлээсэн тоглолтоос фэнүүд нь  ч мөн ихийг хүлээж байгаа нь эргэлзээгүй.  

Хэдийгээр тэрээр тоглолтынхоо талаар ямар нэгэн биднийг ямар гайхамшиг хүлээж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй мэт санагдана. Тэсэн ядан хүлээцгээе, арваннэгдүгээр сарын 8-ныг...

А.Туяа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.