2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » С.ДАВААСҮРЭН: ИРГЭД ТҮЛШИНД ХОРДООГҮЙ

С.ДАВААСҮРЭН: ИРГЭД ТҮЛШИНД ХОРДООГҮЙ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаa алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсны  дагуу Нийслэлийн онцгой комисс ажлын хэсэг байгуулсан. 

 Ажлын хэсгээс Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн иргэд хордсон байж болзошгүй 17 цэгээс дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Геологийн төв лабораторит болон барьцалдуулагч бодисыг дахин шинжлүүлэхээр Гаалийн ерөнхий газрын төв лабораторид шинжилгээнд өгсөн. 

Өнөөдөр дээрх гурван лабораториас дүгнэлт гарсан байна.
 

Энэ талаар НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “ Мэргэжлийн хяналтын байгууллагаас хордлогод өртсөн айлуудын хэрэглэж байсан түлшнээс дээж авч Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Геологийн төв лабораторит дээжийн шинжилгээ өгсөн. Өчигдөр лабораторийн шинжилгээний дүн өчигдөр орой гарсан. Шинжилгээний дүнг үндэслээд улсын байцаагчид дүгнэлт гаргахаар ажиллаж байна.  Геологийн төв лабораторит 9 дээж шинжлүүлсэн Чингэлтэй дүүргээс таван дээж, БЗД, Хан-Уул дүүргүүдээс тус тус нэг, СХД-ээс хоёр дээж авч шинжлүүлсэн.  
 

Нэгдүгээрт, нэр бүхий 19 айлаас авсан шинжилгээний чийглэгийн хэмжээ 10 байхаас 1,9-3,2 хувь байсан. Стандартын хэмжээг хангаж байна гэсэн үг. Үнслэг нь 29-ээс доош хувьтай байх ёстойгоос 23-24 гэх үзүүлэлт гарсан. Дэгдэмхий чанар 22 байхаас 18,9-20,3 хувь, хүхэр нь 1 буюу түүнээс бага байх ёстойгоос 0.95-1.04 байна. 
 

Хоёрдугаарт,  угаарын хийнд хордсон түлшнээс дээж авч АМГТГ-ын лабораторид айл өрхөөс авсан дээж болон хоёр үйлдвэрийн нунтгаас дээж авч шинжлүүлэхэд бүгд стандартын шаардлага хангасан гэх хариу гарлаа.
 

Гуравдугаарт, Гаалийн төв лабораторид цардуулыг шинжлүүлэхэд цардуул болон шаварлаг эрдэс агуулж байна гэсэн хариу ирсэн. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.