2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Өв уламжлалаа танин мэдэх “Балар эртний цадиг” үзэсгэлэн нээгдэнэ

Өв уламжлалаа танин мэдэх “Балар эртний цадиг” үзэсгэлэн нээгдэнэ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

Өв уламжлалаа танин мэдэх “Балар эртний цадиг” үзэсгэлэн нээгдэнэ

 “Балар эртний цадиг-II” үзэсгэлэн 9-р сарын 19-ны Пүрэв гарагийн 18:00 цагт нээлтээ хийх гэж байна. Монголчуудын уламжлал шүтлэг бөө мөргөлийн тухай түүх өгүүлсэн эд өлгийн зүйлс, эрт эдүгээгийн зайран удгадын онгод шүтээн, хувцас хэрэглэлийг дэлгэн танилцуулж байгаа энэхүү үзэсгэлэн сүүлийн жилдээ дэлгэгдэж, нэн ховор өв дурсгалыг олны хүртээл болгоно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Хоёр дах удаа нээгдэж байгаа үзэсгэлэн энэ жил эртний халх зайрангуудын хуяг хувцас, хэц хэнгэрэг, зан үйлдээ ашиглаж ирсэн бусад зүйлсийг цогцоор нь багтаасан дэглэлттэй гэдгээрээ анхаарал татаж байна. Мөн нөгөөдөр үдэш болох нээлтэд 15 бөө хэц хэнгэрэгээ зэрэг дэлдэж тэнгэрийн шүншигийг шингээсэн амьтай үзмэрүүдийг аргадаж хурсан олонд хүндэтгэл үзүүлнэ “Балар эртний цадиг-II” үзэсгэлэнг Т.Ангар зайран санаачлан зохион байгуулж Үлэг гүрвэлийн төв музей хамтран ажиллаж байгаа юм. Үзэсгэлэнгийн нээлтэд сонирхсон хүн бүр ирэх боломжтой. Та бүхнийг хүндэтгэн урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88004231 дугаараас аваарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.