2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » "Таван богд" -ийн "Нагоми" рестораны хоолноос олон тооны шавьж илэрчээ

"Таван богд" -ийн "Нагоми" рестораны хоолноос олон тооны шавьж илэрчээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

"Таван богд" -ийн "Нагоми" рестораны хоолноос олон тооны шавьж илэрчээ

Төрийн ордны зүүн талд байрлах "Нагоми" япон хоолны рестораны хоолноос олон тооны шавьж илэрчээ. Энэ талаар иргэн Ч.Батзул өөрийн цахим хуудсаараа мэдээлсэн байна.

Тэрээр энэ тухай фэйсбүүктээ, “Ширээ олдохгүй байнга өмнө нь утсаар захиалдаг Төрийн ордны зүүн талын #Нагоми-оос дөнгөж сая ийм юм гарлаа. Өдрийн цайны цагаараа байнга ордог байсныг яанаа. Ёстой дотор хутгалдаж бөөлжис хүрч байна. #Нагоми-руу ахиж хэзээ ч орохгүй. Та нар ч бас сайн анхаараарай. Мэргэжлийн хяналтын газрынхан бас эднийхийг шалгаарай. Юу ч чанаад юу ч идээд байсын” хэмээн бухимдан бичжээ.

Уг рестоныг "Таван Богд" Группийн охин компани болох “Таван Богд Вашёкү” ХХК хариуцан ажиллуулдаг юм байна.

"Таван богд" -ийн "Нагоми" рестораны хоолноос олон тооны шавьж илэрчээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.