2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Соёл урлаг » МОНГОЛЫН АНХНЫ 100 АНГИТ ХҮҮХЭЛДЭЙН КИНО “ЗУУЗУУГИЙН НАЙЗУУД” АМИЛЛАА

МОНГОЛЫН АНХНЫ 100 АНГИТ ХҮҮХЭЛДЭЙН КИНО “ЗУУЗУУГИЙН НАЙЗУУД” АМИЛЛАА

Нийтлэлийн төрөл: Соёл урлаг, Онцлох мэдээ

Гадны иргэншилтэй хүүхдийн контентыг бут цохих үндэсний нэгэн хүүхэлдэйн баатрууд амиллаа. Тодруулбал, “Том амжилт” компанийн Амжилт анимейшн студи “Зуузуугийн найзууд” нэртэй 3D анимейшн, олон ангит хүүхэлдэйн киног хүүхэд, багачууддаа хүргэхэд бэлэн болоод байгаа аж.

Манай улсын хувьд Солонгос, Япон, Америк зэрэг улсын хүүхэлдэйн баатруудыг хүүхдэдээ багаас нь тоглуулж, үзүүлж таниулдаг нь үндэсний гэх контент дутмаг байгаагын нэгэн шинж. Тэгвэл 2017 онд “Мора” бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног бүтээж, монголын анхны гэх томоохон тодотголыг зүүж, түүхэнд бичигдсэн бүтээлийн эзэд өдгөө дараагийн шинэ баатруудаа амилуулж, эл салбартаа дахин нэгэн шинэ хуудсыг нээж байна.

“Зуузуугийн найзууд” хүүхэлдэй нь ишиг, хурга, тугал, ботго, унага гэсэн таван хошуу малын төлийг бага насны хүүхдийн төлөөлөл болгон дүрсэлсэн бөгөөд нийтдээ 100 ангиас бүрдэх гэнэ. Мөн хүүхэлдэйн киноны дүр бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд анги тус бүрт өөр өөр адал явдал, хүүхэд бүрт сургамж, ухаан хайрласан үйл явдлаар дүүрэн өрнүүн байх нь ээ.

Ингээд Зуузуу болон түүний найзуудын дууны клипийг та бүхэнд сонордуулж байна.

Зуузуу буюу Ишиг

Гуригури буюу Унага

Өвөв буюу Тугал

Тортор буюу Ботго

Дирдир буюу Хурга

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.