2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » ОХУ баллистик пуужин туршлаа

ОХУ баллистик пуужин туршлаа

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Дэлхий дахинд

ОХУ баллистик пуужин туршлааОХУ-ын Батлан хамгаалах яам бямба гарагт цөмийн хоёр шумбагч онгоцноос балисстик пуужин харваж, туршсан байна. Энэ тухай тус яамны цахим хуудсанд мэдээлжээ. Туршилтыг АНУ  "Томагавк" далавчит пуужингаа газраас харваж туршсаны хариуг “адилхан барина” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг баасан гарагт мэдэгдсэний дараа явуулсан байна.

Оросын "Синева", "Булава" баллистик пуужингуудыг Умард мөсөн далайн туйлын бүсээс болон Баренцын тэнгисээс стратегийн зориулалттай "Тула" болон "Юрий Долгорукий" шумбагч онгоцноос харвасан байна. Пуужингууд Архангейлск муж болон Камчаткийн цэргийн хээрийн сургуулийн талбайд байдаа оновчтой туссан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.

АНУ Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээнээс наймдугаар сарын 2-нд албан ёсоор гарсан юм. Тус улсын эрх баригчдын үзэж байгаагаар, ОХУ 9М729 "Новатор" пуужинг зэвсэглэлдээ хүлээж авсан нь уг гэрээний нөхцөлийг зөрчсөн байна. Харин ОХУ үүнийг няцаасан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ мөн хэрэгжүүлэхээ зогсоосон билээ.

АНУ дунд зайн тусгалтай шинэ үеийн пуужин бүтээх хөтөлбөрийн хүрээнд "Томагавк" пуужингийн газраас харвадаг хувилбарыг наймдугаар сарын 18-нд туршсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын туршилтын хариуд адил арга хэмжээ авахыг Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам болон бусад байгууллагадаа үүрэг болгожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn