2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » “САУД ГОБИ КОЭЛ ТРАНС” ХХК-НИЙ БАЯНТЭСИЙН УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООВ

“САУД ГОБИ КОЭЛ ТРАНС” ХХК-НИЙ БАЯНТЭСИЙН УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООВ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/367 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны 8 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Баянтэсийн уурхайд газар дээр нь ажиллаж, Сауд гоби коэл транс ХХК нь MV-017038, MV-019036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд хортой нөлөөлж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй тухай дүгнэлтийг манай газарт ирүүлж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрээр MV-017038, MV-019036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцласан билээ.

Мөн Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран  2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хяналт шалтгалтыг эхлүүлж, MV-017038,MV-019036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулж буй Сауд гоби коэл транс ХХК-ийн Баянтэсийн уурхайн ам, техникүүдийг   лацдаж, 2019 оны 8 дугаар сарын 14-ны өдрөөс үйл ажиллагааг зогсоох тухай Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн актыг хүлээлгэн өглөө.

Мөн  Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д   заасныг үндэслэн уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажлыг холбогдох дүрэм, журам, стандартын дагуу хийж гүйцэтгэн, орон нутагт хүлээлгэн өгөхийг  Сауд гоби коэл транс” ХХК-ийн удирдлагад үүрэг болгов.

                                   АШИГТ МАЛТМАЛ  ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.