2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Ногоон говь хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Ногоон говь хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Нийтлэлийн төрөл: Нийгэм

 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК уурхайн нөлөөллийн бүсийг ойжуулах, ногооруулах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, орон нутгийн иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулж, тоосжилтыг багасгах ажлуудыг 2011 оноос тууштай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Компаниас говийн бүсийг ойжуулах ажлыг улам эрчимжүүлэхээр Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран, тэдний туршлага судалгаанд тулгуурласан "Ногоон говь” хөтөлбөрийг 2018 оноос хэрэгжүүлсэн юм.

Өнөөдрийн байдлаар компанийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн ажилтнуудын туршилтын талбай, уурхайн нөлөөллийн бүс, Цанхи хотхонд улиас, шар хуайс, бургас, хайлаас, буйлс, сухай, монос 30 орчим төрлийн 38000 мод суулган, тарьж ургуулан арчилахын зэрэгцээ туршилтын талбайдаа хүлэмжийн аж ахуй эрхэлж байна.

Ирэх жилээс уг хүлэмждээ нарийн ногоо тариалж, уурхайчдынхаа хүнсний хэрэглээнд нийлүүлж, цаашид хүлэмжийн тоог нэмэгдүүлэх зорилготой юм. 

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд уурхайн ойролцоо "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч компани болох "TTJVCo” "Хишиг Арвин индустриал” ХХК, "Моннис” зэрэг компани 85 га газарт тус бүр 20 мянган ширхэг мод тарьж ургуулахаар ажлаа эхлүүлж, одоогоор 20 мянга гаруй модоо суулгаад байна. 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн мэргэжилтэнА.Аззаяа "Говийг ойжуулахад цаг хугацаа, хөдөлмөр, шинжлэх ухааны үндэслэл хэрэгтэй. Иймээс бид ХААИС-ийн багш нартай хамтраж ажиллаж байна. Бид говьд тэсвэртэй, мод бутыг нутагшуулж, өсгөж үржүүлэхээс гадна хамгаалах, үрийн сан бүрдүүлэх зорилготой” гэж ярилаа.


  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Ногоон говь хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.