2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК ЦОМЫН ЭЗЭД БОЛОВ

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК ЦОМЫН ЭЗЭД БОЛОВ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойг угтсан Эрчим хүчний салбарын “Спортын их наадам 2019” тэмцээн 2019 оны 06 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн спортын их наадмын ерөнхий зохион байгуулагчаар Эрчим хүчний яам, хамтран зохион байгуулагчаар Эрчим хүчний зохицуулах хороо, Улааанбаатар дулааны сүлжээ ТӨХК, ДЦС-3 ТӨХК, ДЦС-4 ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв ХХК ажилласан бөгөөд эрчим хүчний салбарын 29 үйлдвэр, компанийн баг тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннисбиллъярд гэсэн спортын таван төрлөөр ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ соринөрсөлдсөнөөс манай компани спортын их наадамд 45 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож, гар бөмбөгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй баг алтан медаль, сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг хүрэл медаль, шатрын төрөлд эмэгтэй баг алтан медаль, ширээний теннисний төрөлд эрэгтэй баг мөнгөн медаль тус тус хүртэж, багийн нийт дүнгээр эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудаа тэргүүлэн, үнэмлэхүй “Аварга баг”-аар шалгарч цомын эзэд боллоо.

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хувьд эрчим хүчний салбарын 90 жилийн ойг угтсан эрчим хүчний салбарын “Улаанбаатар 2012” спортын наадамд амжилттай оролцож, үүрд хадгалах гранпри шагнал, шилжин явах цомыг хүртэж байсан түүхтэй билээ. Манай хамт олон цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай дамжуулах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж, улс орныхоо бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож ажиллахын зэрэгцээ спортын амжилтаараа ч эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудаа тэргүүлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.