2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » НИТХ дахь АН хагаралдаж эхэллээ

НИТХ дахь АН хагаралдаж эхэллээ

Нийтлэлийн төрөл: Улс төр, Онцлох мэдээ

НИТХ дахь АН хагаралдаж эхэлжээ. Энэ сарын 24-ны өдөр хуралдсан НИТХ дахь АН-ын бүлгийн хурал ширүүхэн уур амьсгалтай болж өндөрлөсөн. 9 сарын 26-ны өдөр хуралдаж, түрээсийн төлбөрийн доод үнэ, хот тээврийн тарифийг шинэчлэн тогтоох, гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн байршил тогтоох зэрэг тодорхой асуудлуудыг шийдвэрлэх Нийслэлийн Чуулганы өмнө хуралдсан АН-ын бүлгийн хурлын үеэр нэр бүхий хурлын төлөөлөгчид бүлгийн даргаа өөрчилж, оронд нь Ерөнхийлөгчийн зөвлөхийн алба хашдаг Ц.Баатархүүг болгох шахааг намын нөхдөдөө үзүүлжээ. Бүлгийн шинэ даргад нэр нь сонсогдож эхэлсэн Ц.Баатархүүг дэмжиж байгаа төлөөлөгчид байгаа ч эсэргүүцэж байгаа нь олонхи байгаа тул АН-ынхны дунд томоохон талцал үүсээд байна. Ц.Баатархүүг Хотын дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар бодлогоор дэмжиж байгаа ч Ерөнхийлөгч харин толгой дохихгүй байгаа гэх мэдээлэл ч сонсогдож эхэллээ. НИТХ-д АН 26 суудалтай.

 

Олонхиороо асуудлыг шийдэх үнэмлэхүй эрхтэй ажиллаж байгаа. Тэгээд ч Хотын шинэ удирдагууд зуун хувь АН-аас сонгогдож томилогдсон. Тэр ч эрхээ эдлэн хуульд нийцэх эсэхийг үл хамааран намын эрх ашигт нийцүүлэн тогтоол, шийдвэрүүдийг “машин”-дах болсон энэ үед хотын удирдлагууд өөрсдийн гараар намын бүлгээ хагаралдуулж, өөрийн хүнийг бүлгийн дарга болгосноор АН дахь намрын улс төрийн шоу эхэлж байна.Намын төв аппарат, УИХ дахь намын бүлэг дотроо талцаж, жигүүр байгуулж, тарж бутраад байгаа АН-ын  ээлжит хагарал энэ удаад Нийслэлийн парламентыг дайраад зогсохгүй Хотын даргын суудлыг ч ганхуулж мэдэхээр байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.