2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Зүрх судасны өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх ажил шинэ шатанд гарлаа

Зүрх судасны өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх ажил шинэ шатанд гарлаа

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Халдварт бус өвчин/ Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах тусламж, үйлчилгээний зайлшгүй шаардлагатай багцыг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний түвшинд нэвтрүүлэх MOНГПЕН загвар төслийн нээлт боллоо. Арга хэмжээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун Бүсийн захирал ноён Такеши Касай, Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 Манай улсын хувьд зүрх-судасны өвчин сүүлийн 10 жилийн хугацаанд 2 дахин нэмэгдсэн ба хүн амын нас баралтын шалтгааны дотор 34.4 хувийг эзэлж тэргүүлэх шалтгаан болж байгаа нь анхаарал татаж байна.  Зүрх-судасны өвчний улмаас жил бүр 5500-6000 хүн буюу нас барж байгаа 3 хүний нэг нь зүрх судасны өвчний улмаас нас барж байна. Зүрх-судасны өвчний шалтгаант нас баралтын түвшинг насны бүлэг, хүйсээр авч үзвэл, 45-64 насны эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдтэй харьцуулахад зүрхний цус хомсдох өвчний нас баралт 4.2 дахин, тархины харвалтаас шалтгаалсан нас баралт 2 дахин өндөр байна.

  “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д 2020 он гэхэд 10,000 хүн амд ногдох зүрх, судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 17.4, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 10.5 хүртэл бууруулна гэж заасан байдаг. Монгол улсын Засгийн газраас  2020 он гэхэд хэрэгжүүлэх 8 зорилтын нэг нь зүрх судасны өвчнөөс шалтгаалсан өвчлөл, нас баралтыг бууруулах явдал юм.
 Өдөр бүр тамхи татах, хоногт 400 граммаас бага жимс, ногоо хэрэглэх, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, артерийн даралт ихсэлт нь халдварт бус өвчин үүсгэх нийтлэг 5 эрсдэлт хүчин зүйлс юм.  
 2013 оноос эхлэн Монголын Мянганы Сорилтын Сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд Цусны даралт ихсэх өвчин, Чихрийн шижин өвчний эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, эмчилгээ, хяналтын тогтолцоог бий болгон ажиллаж байна. 2018 оноос 18-аас дээш насны бүх иргэдийг  Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжүүлтээр анх удаа орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулан зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдрыг илрүүлж шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар, 2018-2019 онд нийт 86284 хүн дээрх үзлэгт хамрагдаад байна. Гэвч илрүүлэг үзлэгт хамрагдаад өөрчлөлттэй гарсан, онош баталгаажсан хүмүүсийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв хяналтандаа авах, эмчлэх явдал шаардлага хангахгүй  байна. 

 

 Халдварт бус өвчин, түүний дотор Зүрх судасны өвчин бол үйлчлүүлэгч төвтэй, урт хугацааны тогтвортой, идэвхитэй хяналт, тусламж, үйлчилгээ шаардлагатай өвчин юм. Энэхүү тусламж, үйлчилгээг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт бус, харин өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд үзүүлэх нь үр ашигтай болохыг ДЭМБ зөвлөмж болгодог.  
 Иймээс Монгол Улсын төр засгаас эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх,  өвчнийг аль болох эрт илрүүлж, бага зардлаар эмчлэх, хянах үйл ажиллагааг өргөтгөх, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний  багц, нэр төрлийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх асуудлыг  үе шаттайгаар шийдвэрлэн ажиллаж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр энэхүү Загвар төслийг энэ оны 02 дугаар сараас эхлэн Дархан-Уул аймгийн 3 сум, 5 өрхийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн 8 өрхийн эрүүл мэндийн төв, нийт 16 төвд хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хийгээд байна.

 

Энэхүү загвар төсөл хэрэгжсэнээр сум, өрхийн эрүүл мэндийн төвд ирсэн үйлчлүүлэгч бүрийн Зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлээ тодорхойлуулан, эрсдэлд суурилсан эрүүл мэндийн стандарчлагдсан зөвлөгөө өгөх, оношлогдсон тохиолдолд эмчийн заасан эмчилгээнд хамрагдах, эрсдэл бууруулах зөвлөгөөг дага эрсдэлээ бууруулсан эсэх, артерийн даралт бууруулах эмээ авсан эсэх, уусан эсэх, уусан бол үр дүн гарсан эсэхэд хяналт тавих замаар даралт ихсэх өвчний хяналтыг сайжруулах, эмийн зохицлыг хянах, иргэн бүрийг хяналтанд байлгах, тэдгээрийн даралт, эрсдэлийн түвшинг график үзүүлэлтээр хянах цахим автомажсан, цаасан маягтыг халсан программ хангамжаар хангагдах бодит үр дүн харагдах зэрэг олон давуу талууд бүрдэх юм

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.