2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Яармагт шинээр баригдаж буй нийслэлийн төр захиргааны байрыг хэрхэн ашиглах талаар талаар иргэдийн дунд санал асуулга явуулна

Яармагт шинээр баригдаж буй нийслэлийн төр захиргааны байрыг хэрхэн ашиглах талаар талаар иргэдийн дунд санал асуулга явуулна

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Нийгэм

Хотын төвлөрийг бууруулах зорилгоор Нийслэлийн төр захиргааны байрыг нүүлгэх шийдвэр гарч, Хотын дарга асан С.Батболдын 2018 онд Яармагт гурван блок цогцолбор барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. 
Яармагт баригдаж байгаа нийслэлийн төр захиргааны байрны А блок ирэх намраас ашиглалтад орно. Тэгвэл энэ байранд Нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд нүүж орох уу, эсвэл өөр хэлбэр зориулалтаар ашиглах уу гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. 
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар Хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлд төрийн албан хаагчдын байрнаас илүүтэй тулгамдсан, шийдлээ хүлээсэн олон асуудал байхад төрийн албан хаагчид шинэ байранд орох нь хир зохимжтой вэ. Энэ асуудлыг ард иргэдийн санал асуултад тулгуурлан шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн гэжээ. 
Тус барилга нь А, В, С гэсэн нийт 3 блокоос бүрдэх нийт 68.000 м.кв талбай бүхий барилга бөгөөд нийтдээ 97 орчим тэрбум төгрөгний төсөвт өртөгтэй юм. Татвар төлөгчдийн мөнгөөр баригдаж буй тус барилгын зориулалт, ашиглалтыг нийслэлийн иргэдэд чиглэсэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай иргэд цөөнгүй байгаа юм. 
Тиймээс нийслэлийн иргэдийн дунд тухайн байрыг Нийслэлийн төр захиргааны байгууллага нүүж орох хэлбэрээр ашиглахуу эсвэл өөр зориулалтаар ашиглах уу гэсэн санал асуулгыг явуулахаар болжээ. 
Хэрвээ иргэдийн олонхи нь нийслэлийн төр захиргааны байгууллага Яармагийн шинэ байранд нүүж орох нь буруу гэж үзвэл дараагийн удаад тухайн байрны зориулалтыг иргэдэд өгөөжтэй, үр дүнтэй байж болох ямар хэлбэрээр ашиглах талаар дахин санал авах шаардлагатай болно. 
Ямартай эхний удаад нийслэлийн иргэд, оршин суугчид та бүхэн Яармагт баригдаж байгаа нийслэлийн төр захиргааны байрны талаарх доорх санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна. 
Санал асуулга www.xot.city цахим хаягаар болон нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хуудас болох Нийслэлийн мэдээ хуудсаар явагдах болно.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.