2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Ардчилсан намын төлбөртэй жагсаалын “нууц тушаал” ил боллоо

Ардчилсан намын төлбөртэй жагсаалын “нууц тушаал” ил боллоо

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Улс төрч

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах жагсаалыг энэ зургаан сарыг дуустал зохион байгуулна хэмээн мэдэгдсэн билээ. Үүний нэг хэсэг нь Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тэргүүтэй хүмүүсийн зохион байгуулж байгаа жагсаал юм байна.
Мөн өчигдөр Хууль зүйн яамны гадна талбайд Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулах жагсаалыг иргэдийн зүгээс зохион байгуулсан.

Тэгвэл энэхүү жагсаалыг ч бас Ардчилсан намаас зохион байгуулсан аж. Үүнийг нотлох нэгэн баримт гарч ирсэн бөгөөд дээрх жагсаалуудыг зохион байгуулах тухай АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тувааны гарын үсэг бүхий нэгэн нууц тушаал ил боллоо. Эндээс харахад ойрын үед зохион байгуулагдаж байгаа жагсаалуудыг АН санхүүжүүлж байгаа бөгөөд иргэдийг мөнгөөр хөлслөн төлбөртэй жагсаал зохион байгуулсан байж болзошгүй байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.