2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » “Улаанбаатар капитал ББСБ” компанийн эзэмших эрхийг цуцаллаа

“Улаанбаатар капитал ББСБ” компанийн эзэмших эрхийг цуцаллаа

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрыг эзэмшиж буй “Улаанбаатар капитал ББСБ” компанийн эзэмших эрхийг цуцлах захирамж  гаргалаа. 

Захирамжид “Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрын “Улаанбаатар хотын банк” ХХК-д эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.1.1-д заасныг мөн нийтээр ашиглах зам, талбай бүхий тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Улаанбаатар капитал ББСБ” ХХК-д шилжүүлэхдээ  Газрын тухай хуулийн 35 дугаар 35.2, 38 дугаар зүйлийн 38.2-т заасан журмыг зөрчсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэжээ.

Мөн  тус нутаг дэвсгэрт байрлах 700 метр газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж, тохижуулах, хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт даалгасан байна. 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.