2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү Сүхбаатар дүүргийн 17,18,19,20-р хорооны хүүхэд багачуудыг баярлууллаа

НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү Сүхбаатар дүүргийн 17,18,19,20-р хорооны хүүхэд багачуудыг баярлууллаа

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

Зун цагийн нээлт болсон хамгийн гэгээлэг баяр болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохиох гэж байна. Тэгвэл тус баярыг угтан уламжлал ёсоор НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү өөрийн сонгогдсон тойрог болох Сүхбаатар дүүргийн 17, 18, 19, 20 дугаар хорооныхоо хүүхэд багачууддаа зориулан энэ сарын 29, 30-ны өдрүүдэд “Бяцхан парк” бүхий олон төрлийн тоглоом дээр үнэгүй, бүтэн хоёр өдрийн турш тоглох болон хөгжөөнт хөтөлбөрүүдээр бэлэг барьлаа.

Arslan.mn

Эдгээр өдрүүдэд хүүхэд багачууд нас насандаа тохирсон галт тэрэг, эргүүлт завь, агаарын бөмбөлөг гэх мэт олон төрлийн сонирхолтой хөгжөөнт тоглоомоор наадаж, өнгөт зураг нүүрэн дээрээ зуруулан, хүүхдийн тоглоомын төвд тоглох эрхээр шагнуулж цагийг зугаатай, инээд хөөр дүүрэн өнгөрүүллээ. Дээрх хороодын хувьд алслагдсан хороодод ордог төдийгүй тэр бүр хүүхдүүд баяраараа эцэг, эхчүүдтэйгээ хотын төв рүү орж тоглох боломж төдийлөн хомс байдаг билээ. Тиймээс гэрийнхээ ойр ах, эгч дүү, найз нартайгаа чөлөөтэй тоглож наадах боломжийг ийнхүү бүрдүүлж өгсөнд хүүхэд багачууд баяртай байлаа. 

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 18-р хорооны иргэн н.Сүрэн:

Манай тойргоос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүүгийн хувьд жил бүр хүүхдүүдийг баярлуулж бяцхан парк ажиллуулдаг. Энэ нь ч уламжлал болсон. Хүүхдүүд баяр дөхөөд ирэхээр л хүүхдийн тоглоомууд хэзээ ажиллах юм бол гэж асуудаг юм. Энэ жилийн хувьд хүүхдүүдэд тохиромжтой олон тоглоомууд байна. Алслагдсан дүүргийн хувьд хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс байдаг. Хүүхдүүдэд зориулж энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.

Сүхбаатар дүүргийн 20-р хорооны иргэн н.Батбаяр:

Би дүүтэйгээ, найзуудтайгаа хамт тоглож байна. Бид хэд өнөөдөр нүүрэн дээрээ үлгэрийн баатруудыг зуруулсан. Бид бүгдээрээ баяртай байгаа. Удахгүй болох хүүхдийн баярын мэндийг нийт хүүхдүүддээ хүргэж байна. Бидэнд зориулан ийм сайхан тоглоомоор тоглуулж байгаа хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Бас тоглоомын төвд тоглох эрхийг өгсөн. Энэ эрхээрээ хүүхдийн баяраар очиж ханатлаа тоглоно гэж бодож байгаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.