2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын ажлын албанаас 400 гаруй ээжид хүндэтгэл үзүүлэв

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын ажлын албанаас 400 гаруй ээжид хүндэтгэл үзүүлэв

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Нийгэм

Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооноос энэ сарын 30-ны өдөр Эх, үрсийн баярыг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон зэрэг зорилтот бүлгийн 400 гаруй ээжийг баярлууллаа.  Баярын арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын ажлын албанаас ээж нарт хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардуулав.

Мөн хорооны Засаг даргын тамгын газраас бусдадаа үлгэр дуурайлал болсон эмэгтэйчүүдийг шалгаруулан, урамшуулсан юм. Тодруулбал ээж, ааваасаа өнчирч хоцорсон хоёр бяцхан хүүхдийг төрсөн үр шигээ хайрлан өсгөж байгаа гэр бүлийг “Энэрэнгүй гэр бүл”, ажил амьдралаараа хорооны айл өрхүүддээ үлгэрлэж буй гэр бүлийг “Хорт зуршилгүй өрх”, 12 хүү, нэг охин төрүүлэн өсгөж буй гэр бүлийг “Өнөр гэр бүл”-ээр тодруулав. Мөн “Ачлалт ээж”, “Уран бэр”-ийг шалгаруулан урамшууллаа.

 Эх, үрсийн баярыг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд 21 дүгээр хорооны албан байгууллагуудын дунд зохион байгуулсан Урлагийн наадмаас шалгарсан шилдэг оролцогчид ая дуугаа өргөн, хүрэлцэн ирсэн ээж нарыг баярлууллаа. Дашрамд дурдахад, Д.Сумъяабазар гишүүн 05 дугаар сарын 31-ний өдөр баярын өдрийг нь угтан мөн тус хорооны зорилтот бүлгийн 350 гаруй хүүхдэд гарын бэлгээ гардуулж, баярлуулна.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.