2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

Монгол улс жил бүрийн хавар, намар “Дархлаажуулалтын 10 хоног“-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 26 дэхь жилдээ зохион байгуулж байгаа энэ удаагийн ээлжит 10 хоногийг “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор зохион байгуулах бөгөөд Дархлаажуулалтын 10 хоногийн нээлтийн ёслол 2019 оны тавдугаар сарын 15-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 52 дугаар сургуульд боллоо.



Нээлтийн ёслолд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар оролцож үг хэллээ. 
Эрүүл мэндийн  сайдын 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн А/207 тоот тушаалаар энэ хаврын Дархлаажуулалтын 10 хоногийг “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор зохион байгуулахаар шийдвэрлэж Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Ховд аймгийн 5-18 насны, бусад аймгийн болон нийслэлийн 10-18 насны хүүхдүүдийг Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болсон. Нэмэлт дархлаажуулалтад хамруулсанаар энэ насны хүүхдүүд маань улаанбурхан, улаанууд өвчнөөс хамгаалагдах юм.



Дархлаажуулалтын 10 хоногийн нээлтийн ёслолын үеэр хүүхэд эцэг эхчүүдэд дархлаажуулалтын талаар өртөөчилсөн мэдээлэл өгч, хүүхдүүдийг вакцинжуулж эхэллээ. Нэмэлт дархлаажуулалт  “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор 2019 оны 5 дугаар сарын 15-аас эхлэх тул зорилтот насны хүүхдүүдийг идэвхитэй хамруулаарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.