2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Иргэд амьдарч буй орчноо камержуулах саналыг хамгийн их өгчээ

Иргэд амьдарч буй орчноо камержуулах саналыг хамгийн их өгчээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм

Нийслэлээс 2020 онд Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаарх иргэдийн саналыг ухаалаг утасны Smart UB аппликейшн ашиглан авах ажил энэ оны 04 дүгээр сарын 08-наас эхлэн нэг сарын хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа. ОНХС-ын цахим санал асуулгыг нийслэлийн 6 дүүргийн 42 хороонд хэсэгчлэн явуулсан юм. Санал асуулгад оролцсон иргэдийн 43.3 хувь буюу 76330 иргэн саналаа цахимаар өгсөн байна.

Цахим санал асуулгад хамрагдсан 6 дүүргийн оролцоог ангилан авч үзвэл:

 

Санал асуулгад хамрагдсан иргэдийн зүгээс ирэх 2020 онд тухайн хороонд камержуулалтын ажил хийлгэх саналыг хамгийн их өгсөн байна. Үүнээс үзэхэд иргэд аюулгүй орчинд амьдарч, оршин суухыг хамгийн ихээр хүсч байгааг харж болно. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийн ажлууд зайлшгүй хийгдэх шаардлагатай гэжээ.

Санал асуулгад оролцсон нийт дүнгийн мэдээлэл болон зарим судалгааны мэдээллийг дараах графикуудаас харах боломжтой.

График 1. Насны хувьд авч үзвэл:

График 2: Хүйсийн хувьд авч үзвэл:

График 3: Гэр хорооллын хөгжилд шаардлагатай ажилд иргэдийн өгсөн санал:

График 4: Орон сууцны хорооллын хөгжилд шаардлагатай ажилд иргэдийн өгсөн санал:

Ийнхүү ухаалаг утасны Smart UB аппликейшнийг ашиглан цахимаар саналаа өгснөөр иргэдийн цагийг хэмнэж, санал авах механизмыг хялбарчилсан, ил тод, нээлттэй санал асуулга болж чадсан хэмээн албаныхан үзэж байна. Иргэдээс ирсэн саналуудыг тухайн дүүргийнхээ ИНХ-аар хэлэлцэж, эрэмбэлэх юм. Дэмжигдсэн ажлуудыг 2020 онд ОНХС-ын хөрөнгөөр тухайн дүүрэг хороодод хийж гүйцэтгэх аж.

Ирэх 2020 оны ОНХС-ын хөрөнгө оруулалтын ажлын санал асуулгыг Smart UB аппликейшнийг ашиглан нийслэлийн 152 хороонд 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байна гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.