2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Мал эмнэлгийн салбарт ажилладаг боловсон хүчний цалин, нийгмийн асуудлыг түлхүү анхаарна

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Мал эмнэлгийн салбарт ажилладаг боловсон хүчний цалин, нийгмийн асуудлыг түлхүү анхаарна

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Биокомбинат” УТҮГ, “Мал эмнэлгийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори” ТӨААТҮГ, “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори”, “Нийслэлийн мал эмнэлгийн газар”, “Мал эмнэлгийн ерөнхий газар”-ын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, эмч шинжээч ажилтнуудын саналыг сонсож үүрэг чиглэл өгсөн юм.                    

Эдгээр байгууллагын малын эмч ажилтнууд  мал эмнэлгийн салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, ажлын байрны нөхцөлийг сайжруулах, агааржуулалтын асуудал, тоног төхөөрөмжийн шинэчлэх, боловсон хүчний орон тоог нэмэгдүүлэх, цалингийн шатлал,  нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хөндөж байв.  

 ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Монгол улсын Засгийн газраас сахилга хариуцлагыг сайжруулж, ажлын бүтээмжийг дээшлүүлэн ажиллах чиглэл өгсөн.   Тиймээс та бүхэн  хуулийн дагуу ажлын цагийг үр бүтээлтэй, өнгөрүүлэх нь чухал байна. Мөн мал эмнэлгийн салбарт ажилладаг боловсон хүчний цалин, нийгмийн асуудлыг түлхүү анхаарна. Энэ хүрээнд эрхзүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Та бүхэн дээрх саналуудаа нэгтгээд хүргүүлэх шаардлагатай байна.  Энэ салбарт ажиллаж байгаа малын эмч, ажилтнууд малын гоц халдвартай голомтод ажиллаж үзлэг шинжилгээ хийж эрсдэлтэй нөхцөлд байдаг учир өөрсдийнхөө эрүүл мэндэд маш сайн анхаарч ажиллаарай” гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.