2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эрүүл мэнд » ГССҮТ “ХҮҮХДИЙН ЧӨМӨГТ ЯСНЫ ЭМГЭГ ХУГАРЛЫГ СУНАДАГ ХАДААСААР БЭХЛЭХ” МЭС ЗАСЛЫН АРГЫГ ШИНЭЭР НЭВТРҮҮЛЛЭЭ

ГССҮТ “ХҮҮХДИЙН ЧӨМӨГТ ЯСНЫ ЭМГЭГ ХУГАРЛЫГ СУНАДАГ ХАДААСААР БЭХЛЭХ” МЭС ЗАСЛЫН АРГЫГ ШИНЭЭР НЭВТРҮҮЛЛЭЭ

Нийтлэлийн төрөл: Эрүүл мэнд, Нийгэм, Twitter

Хүүхдийн чөмөгт ясны эмгэг хугарлыг сунадаг хадаасаар бэхлэх мэс заслын ач холбогдол

Манай эмнэлэг 2019 оны 01 сараас эхэлж Telescopic Intramedullary Nailing буюу чөмөгний голоор сунадаг хадаасаар бэхлэх мэс заслыг хийж эхэллээ.  Тухайн мэс засал нь дэлхийн улс орнуудад эмгэг хугаралтай хүүхдийн чөмөгт ясны хугарлыг бэхлэх, давтан хугарлаас сэргийлэх, хөлийн чиг дахин алдагдахаас сэргийлэх үр дүнтэй арга юм.

 Энэ мэс засал нь хүүхдийн яс хэврэгшил, тархины саатай хүүхдүүдийн чөмөгт ясны эмгэг хугарал, яс сийрэгжилтийн улмаас үүссэн эмгэг хугарлыг бэхлэх, хугарлаас сэргийлэх зорилгоор хийгддэг. Хүүхдийн өсөлтийг дагаж сунадаг учраас эмгэг хугаралтай хүүхдүүдэд давтан олон удаагийн мэс заслаас зайлс хийж, давтан хугарах эрсдэлийг байхгүй болгодог.

Яс хэврэгшил нь 10000-д 1 тохиолддог удамшлын гаралтай, олон ясны хэв гажиг, олон ясны хугарал тохиолддог эмгэг юм.  

Яс хэврэгшилтэй 18 сараас дээш настай хүүхдүүдэд  ясны хугарлыг бэхлэх болон яс хугарахаас сэргийлж хийдэг. Үүнээс гадна чөмөгт ясны хэлбэр алдагдлыг засах, гадна бэхлэгч аппараттай хослуулан ясанд сунгалт хийж болдог давуу талтай.  

Чөмөгний голоор сундаг хадаас хийх мэс засал нь хэд хэдэн давуу талтай.

Үүнд:

  1.  Жижиг зүслэгээр хийгддэг.
  2. Хагас ил аргаар хийх боломжтой.
  3. Өсөлтийг дагаж сунадаг.
  4. Хэсэгчлэн яс таслалт хийх боломжтой.
  5. Давтан хугарлаас сэргийлнэ.
  6. Мөч давтан хэв гажиг үүсэхээс сэргийлнэ.

Тухайн мэс заслыг өвчтөнд төлөвлөхөд оношын шалгуур үзүүлэлтийг хангасан байна.

Манай мэс заслын багийн гишүүд:

Хүүхдийн гэмтэл согогийн 1-р тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч М.Болдбаатар

Мэдээгүйжүүлэлтийн тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Ж.Түмэн-Өлзий

Хүүхдийн гэмтэл согогийн 1-р тасгийн эмч нар: Д.Дөлгөөн, О.Бат-Эрдэнэ, Б.Батсайхан, Б.Батзориг, Р.Баярсайхан, Э.Мөнхбат, Д.Оюунхишиг

Мэс заслын сувилагч Э.Удвал

Мэдээгүйжүүлэлтийн сувилагч Б.Намсрайжав нар

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.