2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Энэ сарын 20-нд бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Энэ сарын 20-нд бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Нийтлэлийн төрөл: Нийгэм

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гудамж, гуу жалганд ил задгай хог хаягдал ихээр үүсэж байгаатай холбогдуулан хог хаягдлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Тодруулбал, Иргэдийн эрүүл  аюулгүй цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад аж ахуй нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд ирэх Бямба гаригт их цэвэрлэгээний 90 минут арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу дүүргийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгжүүд орчны 50 метр газар, нийтийн эзэмшлийн зам талбай, өөрийн хашаан доторх хог хаягдал, хатсан хөл газрын ургамал болон байгууллагын хаяг, хаягийн байгууламжийг цэвэрлэх юм.

Цэвэрлэгээний явцад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчид бүрэн хяналт тавих бөгөөд хангалтгүй оролцсон аж ахуй нэгжүүдийг зохих хууль журмын хүрээнд хариуцлага тооцох аж.

Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжүүд Их цэвэрлэгээний 90 минутад идэвхтэй оролцоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.