2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Онцгой комиссын IV хуралдаан боллоо

Онцгой комиссын IV хуралдаан боллоо

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой комиссын 2019 оны дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Нийслэлийн хэмжээнд 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’-д дүүргийн Онцгой комисс хэрхэн оролцох төлөвлөгөөг гаргалаа.

Энэ удаагийн хуралдааныг дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч, Онцгой комиссын гишүүн Т.Батцогт хуралдуулж иж бүрэн сургуулийн хүрээнд хэрхэн ажиллах төлөвлөгөөг боловсруулж Онцгой комиссын гишүүдэд үүрэг, даалгавар, чиглэл өгч ажиллалаа.

Сургуулийн хүрээнд ‘’Дүнжингарав’’ худалдааны төвийн урд талбайд гамшгийн дуут дохиогоорцугларсан 500 иргэнийг дүүргийн 20 дугаар хороо ‘’Монгол шилтгээн’’ амралтын газарт байрлах түр орогнуулах байр руу нүүлгэн шилжүүлэх юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргийн 14 дүгээр хороо Халдварт өвчин судлалын үндэсний төвд ‘’Газар хөдлөлтийн гамшиг’’-ийн дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах юм.

Дашрамд Баянзүрх дүүрэг ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’-ийг дүүргийн хэмжээнд өнгөрсөн оны зургадугаар сарын 17-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж  нийслэлийн Онцгой комиссоос ‘’Маш сайн’’ буюу 92.9 хувийн үнэлгээ авсан билээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.