2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Д.Сарангэрэл: 2-12 насныхны шүдний цоорлыг улсын төсвөөр санхүүжүүлэн бүрэн эмчлэх зорилт тавьсан

Д.Сарангэрэл: 2-12 насныхны шүдний цоорлыг улсын төсвөөр санхүүжүүлэн бүрэн эмчлэх зорилт тавьсан

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Д.Сарангэрэл: 2-12 насныхны шүдний цоорлыг улсын төсвөөр санхүүжүүлэн бүрэн эмчлэх зорилт тавьсан

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  "Засгийн газраас 2018 оны наймдугаар сард баталсан "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

Манай улсын нийт хүүхдүүдийн 84-96 хувь шүдний цооролтой байна гэх судалгаа гарсан. Энэ асуудлыг хайхралгүй орхивол бүтэн нэг үе шүдний асуудалтай үлдэх байсан учраас хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.

Шүд бол гадна талаасаа гоо зүй, дотор талаасаа олон өвчлөлийн эхлэл болдог. Тиймээс хөтөлбөр онц чухал үүрэгтэй. Бид 2-12 насны хүүхдүүдээ эмчлэхээс гадна амны хөндийн эрүүл ахуйн талаар дадал хэвшлийг бий болгохыг зорьж байна.

Хөтөлбөрт нийт 50 тэрбум төгрөг зарцуулахаас 2019 онд 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэй бүрэн ойлгоцсоны үндсэн дээр хөтөлбөрийг эхлүүлж байна.Хөтөлбөрийн үр дүнд 2023 он гэхэд шүдний цоорлыг 30 хувь бууруулах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа.

Эмнэлгүүдийн жагсаалтыг зарласан. Иргэдийн зүгээс цахим орчинд үнэгүй юм бол чанаргүй гэх сэтгэгдлийг илэрхийлж байна. Тиймээс үүнийг би үнэгүй биш гэдгийг онцолж хэлье. Эмчилгээний зардлыг төрөөс гаргаж байгаа.2-12 насны 700 гаруй мянган хүүхдийн шүдийг бүгдийг нь нэг жилд эмчлэх боломжгүй.Тиймээс эхний ээлжинд 2-6 насны, зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхдийн шүдийг эмчлэх уян хатан бодлого баримталж байна.

Зайлшгүй гэдэгт тухайн хүүхэд цаг алдалгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай хэдий ч санхүүгийн шалтгаанаар эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа тохиолдлыг хамруулна" хэмээн ярилаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.