2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Арьс ширний сургалт, судалгаа инновацийн төв байгуулна

Арьс ширний сургалт, судалгаа инновацийн төв байгуулна

Нийтлэлийн төрөл: Нийгэм

Европын холбооны Erasmus +  хөтөлбөрийн санхүүжилтээр Establishment of Leather Hubs in Russia and Mongolia буюу Арьс ширний сургалт, судалгаа инновацийн төв байгуулах төсөл 2019 оны 01 сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Төслийг Монгол улсын ХААИС, ШУТИС, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, ОХУ-ын Улан-Үдэ хотын Дорнод Сибрийн технологи удирдлагын их сургууль, Бурядын ХАА-н Академи болон Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран хэрэгжүүлж байна.  Төслийн зорилго нь арьс ширний салбарын R&D буюу судалгаа хөгжүүлэлтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, инноваци дамжуулах замаар үйлдвэр болон их дээд сургуулиудын хооронд гүүр болоход оршино.

Арьс ширний сургалт, судалгаа инновацийн төв байгуулах төслийн ерөнхий зохицуулагчаар Туркийн ЭГЭ их сургууль ажиллаж, Итали, Грек, Польш, Румын болон Латви улсын арьс ширний төвүүд зөвлөх үүрэгтэй оролцно.

LeatHub” төвөөр дамжуулан Европын орны түншлэгчдээс туршлагыг нэвтрүүлэх ажлыг зайн болон ганцаарчилсан сургалтын аргаар хэрэгжүүлж, webconference хийх замаар харилцах юм. Тус төв нь шаардлагатай тоног төхөөрөмжүүд, европын орны эрдэмтэн, судлаачдын инноваци, бизнесийн туршлагын талаархи мэдээллийн сан,  веб платформоор хангагданаВеб платформ нь олон нийтэд нээлттэй байх ба веб хуудаст хандан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.