2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » “Сахал” Д.Эрдэнэбилэгээс Чингисийн талбайгаа чөлөөлж авъя

“Сахал” Д.Эрдэнэбилэгээс Чингисийн талбайгаа чөлөөлж авъя

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Эрдэнэт үйлдвэрийн хувьцааны 49 хувийг Оросуудаас төрийн мөнгө буюу татвар төлөгчдийн мөнгөөр худалдаж авсан хууль бус үйлдэл болон бусад залилан мэхлэлт, авлига хээл хахуулийн хэд хэдэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Худалдаа хөгжлийн ТУЗ-ийн дарга “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг болон түүний хамсаатнуудыг тойрсон хэл ам хэрүүл шуугиан үргэлжилсээр байна. Ер нь түүний хувьд Монголын сор болсон баялаг орд газруудыг цөмийг нь гартаа атгаж суух гэсэн шуналаасаа болж иймэрхүү хэргүүдээр хоолойгоо боох нь холгүй болчихоод байгаа юм. Эрдэнэтийн 49 хувийг залилангийн аргаар авахдаа социализмын үеэс буюу 1973 оноос өнөөг хүртэл хайлуур жонш, алт олборлох болон төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэх чиглэлээр амжилттай ажиллаж ирсэн, хоёр улсын хамтарсан Монголросцветмет нэгдэлийн 49 хувийг ч бас авчихсан байлаа. Харин саяхнаас тус нэдлийн мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг төр мэдэлдээ авч, Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоон байж мөн тус үйлдвэрийг төрд аваад байна. Өөрөөр хэлбэл, “сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг энэ шуналын тулмаас төр засаг ард түмнийхээ өмч хөрөнгийг салгаж эхлэв.

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал нь манай улсад төдийгүй ОХУ-д бас шуугиан тариад байна. “Сахал” Д.Эрдэнэбилэг нь тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг болон түүний багийнхантай хуйвалдан ОХУ-ын төрийн эзэмшлийн “Ростех” компаниас Эрдэнэтийн 49 хувийг 400  сая ам.доллараар худалдаж авахдаа тус компанийн удирдлагууд болон төр, засгийнх нь томчуудад 100 гаруй сая ам.долларын авлига, хээл хахууль өгсөн байж боолзошгүй ажээ. Энэ талаар саяхнаас Оросын зарим хэвлэлүүд бичиж эхлээд байна.

“Сахал” Д.Эрдэнэбилэг нь Багануурын нүүрсний ордыг хүртэл нууцаар авчихаад байсан нь саяхнаас ил болж бөөн хэрүүл тэмцэл өрнөж байгаа билээ. Мөн түүнээс гадна нийслэлийн төв талбай буюу Их Эзэн Чингисийн талбайн нэлээд хэсгийг мань эр 2006 онд тухайн үеийн хотын захирагч асан “алим” хочит Ц.Батбаярын толгойг эргүүлж байгаад авчихсан байлаа. Чингисийн талбайн урд хэсэг буюу Жанжин Д.Сүхбаатарын хөшөөг оролцуулаад одоо автомашины зогсоол болоод байгаа хэсэг болон цэцэрлэг талбай нь мань эрийн үүсгэн байгуулсан “Ю Би констракшн” компанид шилжсэн байна. Тэрбээр анх автомашины зогсоол болсон хэсэгт газар доорх худалдааа үйлчилгээний төв, усан оргилуур зэргийг орчин үеийн технологиор барьж байгуулахаар амлан гэрээ байгуулсан байжээ. Гэвч энэ бүхэн нь одоо болтол биелсэнгүй. Тэгээд ч төв талбайгаа иймэрхүү улаан луйварчдад зальдуулж өгөөд байдаг нь тун эмнэнэлтэй хэрэг юм. Тиймээс сүүлийн үед хотын иргэд “Сахал” Д.Эрдэнэбилэгээс Чингисийн талбайгаа чөлөөлж авахыг шаардаж байна.

О.Баяр

Шуурхай.мн 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.