2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » БСШУС-ын сайд Этүгэн их сургуультай танилцлаа

БСШУС-ын сайд Этүгэн их сургуультай танилцлаа

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Хувийн их, дээд сургуулиудын холбоо (ХИДСХ)-ны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзав. Монгол Улсын хэмжээнд төрийн бус өмчийн 72 их, дээд сургууль байдгаас 40 гаруй нь ХИДСХ-ны гишүүн юм.

Өнгөрөгч сарын сүүлээр төрийн бус өмчийн 39 их, дээд сургуулийн удирдлагыг хүлээн авч уулзах үеэрээ сайд Ё.Баатарбилэг “Зөвхөн өөрийн сургуулийн бэрхшээлийг ярихгүйгээр Монгол Улсын дээд боловсролын тогтолцоог өргөн хүрээнд харж, нэгдсэн санал танилцуулах” чиглэлийг өгсөн билээ.

Уулзалтын эхэнд ХИДСХ-ны Ерөнхийлөгч Б.Эрдэнэсүрэн төрийн бус өмчийн их, дээд сургуулиудаас салбарын яаманд тавьж буй саналуудаа уламжлав. Тухайлбал, Ерөнхий боловсролын ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох, багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд төрөөс дэмжих, сургалтын агуулгын стандарт бий болгох зэрэг саналуудыг хэллээ. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог өнгөрсөн оныхоор нь байлгах, салбарын бодлогод хувийн сургуулиудын асуудлыг тусгуулж ажиллахын тулд Сайдын зөвлөлд тус холбооноос төлөөлөл багтааж өгөхийг хүсэв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг эдгээр асуудлыг судалж, анхаарч ажиллахаа илэрхийлээд сургуулиудын үйл ажиллагаанд чанарын хяналт тогтмол тавина. Хангалтгүй байгаа сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах, хугацаатай үүрэг даалгавар өгөх зэргээр шаардлага тавьж ажиллана гэлээ.

Уулзалт Этүгэн их сургуулийн хичээлийн байранд болсон бөгөөд энэ үеэр тус сургууль БСШУС-ын сайд болон хувийн сургуулиудын удирдлагад Сувилахуйн болон нүүр ам судлалын ур чадварын төв,  Номын сан, Спорт заалаа үзүүлж, үр дүнд чиглэсэн хөтөлбөрийн шинэчлэл, програмаа танилцуулсан юм. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.