2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Н.Энхболд ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзлаа

Н.Энхболд ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзлаа

Нийтлэлийн төрөл: Улс төр, УИХ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд ОУВС-гийн Ази, Номхон далайн газрын дэд захирал Маркус Родлоеир тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа. Энэхүү төлөөлөгчид нь Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт, зөвлөгөө өгөх чиглэлээр манай улсын Засгийн газартай хамтран ажилладаг ажлын хэсэг бөгөөд МАН-ын бүлгийн даргатай уулзах хүсэлт тавьжээ.  Уулзалтын үеэр МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд өнөөгийн нөхцөл байдал, санхүү, төсөв, төсвийн орлого, Засгийн газрын зардалтай холбоотой асуудлаар бүлгийн байр суурийг танилцуулав. Ялангуяа одоо үүсээд байгаа нөхцөл байдал, ойрын болон дунд, хэтийн хугацааны төсөв, санхүүгийн үзүүлэлтүүдэд үзүүлж болох сөрөг үр дагавар, үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор авч болох арга хэмжээний талаар ярилцаж санал солилцлоо.

New.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.