2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Т.Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид баг Үндэсний Лигийн 3 удаагийн АВАРГА багаар шалгарлаа

Т.Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид баг Үндэсний Лигийн 3 удаагийн АВАРГА багаар шалгарлаа

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос жил бүр зохин байгуулдаг "ХОРИН НЭГЭН АЙМГИЙН ҮНДЭСНИЙ ЛИГ 2018-2019" оны улирлын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн финалийн шатны тоглолтууд өчигдөр Архангай Алтан Дорнодын Дайчид, Ховд Шонхорууд багын хоорондох гал гарсан тоглолтоор өндөрлөлөө. Энэ жилийн ХОРИН НЭГЭН АЙМГИЙН үндэсний лигт Тордайн Ариунболд эзэнтэй, Э.Цолмон-баяр менежертэй Архангай Алтан Дорнодын Дайчид баг хамт олон түрүүллээ. Тодруулбал Архангай Алтан Дорнодын Дайчид баг нь Үндэсний лигт гурван жил дараалан түрүүлж байгаа юм байна. Ер нь олон улсын жишгээр гурав ба түүнээс дээш түрүүлсэн аливаа тамирчин, баг хамт олныг “дархалсан” хэмээн нэрийддэг. Тиймээс Монголын сагсан бөмбөг сонирхогч залуус Хорин нэгэн аймгийн үндэсний лигийн өнгөрсөн жилийн хошой аварга энэ жилийн Дархан аварга боллоо хэмээн Архангай, Алтан Дорнодын дайчид багийг нэрлэх болжээ. Тэд нутгийнхаа болон багийнхаа нэр алдарыг Монголын сагсан бөмбөгийн түүхэнд ийн маш тодоор мөнхлөн үлдээж чадлаа.

Т.Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид баг хамт олонд спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.