2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Үндэсний үйлдвэрлэгчдээ төрийн худалдан авалтаар дэмжинэ

Үндэсний үйлдвэрлэгчдээ төрийн худалдан авалтаар дэмжинэ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан. Тэдгээрийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгон худалдан авах бодлого баримтлахаар тогтсон.

Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ бодлогын хүрээнд дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнг өнөөдөр /2019.04.02/ ХХААХҮЯ-аас “Мишээл экспо” төвд зохион байгуулж байна. Үзэсгэлэнд 150 орчим үйлдвэр эрхлэгчид, 50 гаруй төрийн байгууллага оролцож байна. Үзэсгэлэн 4-р сарын 02, 03 өдөр үргэлжилнэ. 

Энэхүү “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх,  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан  болон албаны хүмүүс оролцсон юм.

Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилготой 6 жилдээ зохион байгуулж байгаа энэ үзэсгэлэнгийн үр дүнд дотоодын үйлдвэрээс төрийн худалдан авалт хийх хэмжээ нэмэгдсэн байна. Тодруулбал дүрэмт болон ажлын хувцас, цэрэг армийн гутал,  сурагчийн ширээ сандал, ном сурах бичиг, барилгын материал, нийтийн хоолны тоног төхөөрөмж, одон тэмдэг, цэрэг болон цэцэрлэгийн хүүхдийн гудас хөнжил, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн зэрэг дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нэр төрөл өссөн байна.

Энэхүү үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан нар хамтын ажиллагааны санамж бичиг гарын үсэг зурсан юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.