2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Д.Пүрэвдаваа: Өрсөлдөгчгүй сонгуульд орж, мөнгө тарааж иргэдийг басамжилсан

Д.Пүрэвдаваа: Өрсөлдөгчгүй сонгуульд орж, мөнгө тарааж иргэдийг басамжилсан

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

 

Д.Пүрэвдаваа: Өрсөлдөгчгүй сонгуульд орж, мөнгө тарааж иргэдийг басамжилсан

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнгөрсөн бямба гараг буюу 3 дугаар сарын 23-ны өдөр дахин сонгууль явагдсан. Дахин сонгууль анхнаасаа хууль бус байсныг Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас мэдээлэв. Учир нь хууль бус тогтоол шийдвэрээр явагдсан учраас Ардчилсан намыхан энэ сонгуульд оролцоогүй гэнэ.   

Хэвлэлийн хурлын үеэр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч,Ардчилсан намын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, УИХ-ын тогтоол, Монгол Улсын хууль албан ёсоор хүчингүй болчхоод байхад 2019 оны 01 сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны тогтоол гарсан. Энэ тогтоолдоо хүчингүй болсон хуулийг ашигласан. Ямар ч тушаал шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн заалтыг мөрдөх үүрэгтэй. Гэтэл  Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, УИХ-ын тогтоолоос дээгүүр шийдвэр гаргадаг сонгуулийн хороо үйл ажиллагаа явуулж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр хууль буссонгууль зохион байгуулсан тул Ардчилсан нам оролцоогүй. Баянзүрх дүүргийн Монгол ардын нам өрсөлдөгчгүй сонгуульд орж, мөнгө тарааж иргэдийг басамжилсан” гэсэн тайлбарыг өгсөн юм.

            Түүнчлэн тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Эрүүгийн хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн төлөөлөгчөөс гадна төрийн эрхийг хууль бусаар авах үйлдэл гаргаж, мөнгө тарааж байгаад газар дээрээ баригдсан төлөөлөгч ч байгааг онцолж, хууль хэрэгждэг бол эдгээр хүмүүстиргэдийг төлөөлөх эрх байхгүй гэдгийг тэрбээр нэмж хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.