2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » З.Энхболд: Эрүүдэн шүүж байгаа бичлэгт гарсан бүх хүнийг тогтоож, хэрэг үүсгэнэ

З.Энхболд: Эрүүдэн шүүж байгаа бичлэгт гарсан бүх хүнийг тогтоож, хэрэг үүсгэнэ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

З.Энхболд: Эрүүдэн шүүж байгаа бичлэгт гарсан бүх хүнийг тогтоож, хэрэг үүсгэнэ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиуд батлагдлаа. Хуулийн байгууллагын удирдлагуудын солих асуудал хэзээ орж ирэх вэ? 

-Хэлэлцүүлгийн явцад гишүүд Үндсэн хууль зөрчсөн гэж баахан ярьсан. Тэгэхээр Үндсэн хууль зөрчсөнийг гишүүд мэдэхгүй. Үндсэн хууль гэдэг байгууллага мэднэ. Би Үндсэн хууль зөрчөөгүй талаар тайлбарласан. Томилгоо хийдэг эрх бүхий байгууллагын хүмүүст зөвлөмж хүргүүлж байгаа болохоос биш томилгоог нь ҮАБЗ хийж байгаа юм биш. Прокурорыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж томилдог. Одоо бол огцруулахдаа Ерөнхийлөгч дангаараа шийдэж, огцруулна. 

АТГ-ын дарга, дэд даргыг огцруулах, чөлөөлөх зөвлөмжийг ҮАБЗ УИХ-д оруулна гэсэн байгаа.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хоёр өөрчлөлт гарсан. Нэгдүгээрт, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийг түдгэлзүүлэх эсэхийг ШЕЗ шийднэ. Ерөнхийлөгч шийдэхгүй.

Хоёрдугаарт, ҮАБЗ-ийн зөвлөмж гарвал заавал хэлэлцэнэ гэх өөрчлөлт орсон. ҮАБЗ-ийн зөвлөмжийг томилгоо хийх эрхтэй байгууллагууд хүлээж авах эсэхийг өөрсдөө шийдэх учраас Үндсэн хууль зөрчөөгүй.

-ҮАБЗ хэзээ хуралдах вэ. УИХ хуулийн төслүүдийг яаралтай дэгээр баталсан шүү дээ?

-Одоогоор ҮАБЗ хуралдаж, зөвлөмж гаргасан зүйл байхгүй байна. ҮАБЗ юунд ч оролцож болно. Хуулинд нь байгаа. Шинэ үндсэн хуулиас хойш 27 жилийн хугацаанд хуулийн байгууллагын хүн тамлагдаг юм зогсоогүй юм байна. Энэ нь хуулийн байгууллагад итгэх ард иргэдийн итгэлийг үгүй хийж байна. Хуулийн байгууллагад итгэхгүй болохоор төрийн нэр хүндийг унагааж байна. Төрийн нэр хүндийг цэвэрлэх ажил хуулийн байгууллагын авлига авдаг, шударга бус байдлыг арилгахаас эхэлнэ. Муу нэртэй хүмүүсээсээ цагдаа, прокурор, АТГ бүгд салах хэрэгтэй. 

-Прокурорын дэргэдэх мөрдөх албаныг сэргээх үү?

-Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг 10 жил хүнд барьцаалагдсан байсан Сагсай гэдэг хүн толгойлж байсан. Тэр хугацаандаа хоёр цагдаад хариуцлага тооцсон байдаг. 10 жил барьцаанд байсан хүн шударга шийдвэр гаргах уу. Энэ байгууллага хаана байхаасаа үл хамаараад шударга ажиллах ёстой. Хуулийн байгууллага чинь тойрч ажиллаад байна. Тиймээс АТГ-т шилжүүлсэн. 

-АТГ-ын дарга, дэд даргад өмнөх өргөн барьсан хүмүүсээ дахин дэвшүүлэх үү?

-Хууль өөрчлөгдсөн учраас АТГ-ын даргад өмнө нэр дэвшүүлсэн хоёр хүнээ татаж аваад, өөр хүмүүс санал болгоно. УИХ ээлжит чуулганаар томилгооны асуудлаар нээлттэй сонсгол явуулах сонирхолтой байна. 

-Эрүүдэн шүүснийг нотлогдсоны дараа яллагдагч нарыг суллах уу?

-Эрүүдэн шүүж байгаа видео бичлэгт гарч буй бүх хүнийг тогтооно.  Дахиж шинээр эрүүдэн шүүсэн тухай эрүүгийн хэрэг үүсгээд, бүх оролцогчдын гэм бурууг тогтоосны үндсэн дээр шүүхийн шийдвэр эргэхээс биш. Өө эрүүдэн шүүчихлээ гээд суллахгүй. Шинэ удирдлагыг томилсны дараа. Одоогийн удирдлага хийсэн зүйлээ үгүйсгээд байгаа нь хууль гарах үндэслэл болсон.

Б.Анир 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.