2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » “ОЙН ХОМСДОЛ ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙГ БОЛОВСРУУЛЖЭЭ

“ОЙН ХОМСДОЛ ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙГ БОЛОВСРУУЛЖЭЭ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ, Байгаль орчин

Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг буруулах НҮБ-ын хамтарсан санаачлагаар UN-REDD хөтөлбөр 2008 оноос хэрэгжиж эхэлсэн.

Монгол Улс 2011 онд UN-REDD Хөтөлбөрийн түнш орон болж, 2014 оны 7-р сард UN-REDD Хөтөлбөрийн Бодлогын хорооноос Байгаль орчин, аялал жуулчлалын яамны баталсан “Монгол орны Үндэсний REDD+д бэлтгэх төлөвлөгөө”-г үндэслэсэн Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд хөтөлбөр хэрэгжсэн бөгөөд өнөөдөр үр дүнгийн хурлаа хийлээ.

UN-REDD хөтөлбөр хэрэгжсэн гурван жилийн хугацаанд Монгол орны ойн сан ямар хүчин зүйлс, шалтгаанаар хомсдож, доройтсоныг судлан, тэдгээрийг арилгахад чиглэсэн арга хэмжээг тусгасан дунд хугацааны бодлого буюу “Ойн хомсдол доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулжээ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр зөвхөн ойн экосистемийг бүрдүүлж тогтвортой эдийн засаг, амьжиргааг  бий болгохоос гадна уур амьсгалын өөрчлөлтыг сааруулахад нөлөөлж,  Монгол улсын тогтвортой хөгжилд шууд хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг онцолж байна.

Тэд 2005-2015 оны хооронд   манай улсын ойн сан ямар хэмжээгээр хомсдож, доройтсон, түүний улмаас хэдий хэмжээний хүлэмжийн хий ялгарсан талаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн арга зүй, аргачлалын н дагуу тодорхойлж Уур амьсгалын өөрчлөлтийн тухай  НҮБ-ын Суурь Конвенцод хүргүүлжээ. Дээрх хугацаанд түймэр, хортон шавж, мод бэлтгэл болон бусад хүчин зүйлийн улмаас 1,4 сая га ой доройтож, ойн сангаас 52,660 га талбай бүр мөсөн хомсодсон бол 3,000 орчим га талбайгаар ойн сан нэмэгджээ. Ингэснээр жилд дунджаар 3,5 сая тонн хүлэмжийн хий ялгарч, 74,000 тонн хүлэмжийн хийг шингээснийг   судалжээ.

Хуралд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкман болон Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрийн төлөөлөгчид, хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд оролцсон юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.