2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » С.Амарсайхан: Ажил хариуцсан албан тушаалтан бүр иргэдийн дунд орж ажилла

С.Амарсайхан: Ажил хариуцсан албан тушаалтан бүр иргэдийн дунд орж ажилла

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Нийгэм, Онцлох мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдал, хотын тохижилт, өнгө үзэмжийг  сайжруулах ажлын хүрээнд өчигдөр болон өнгөрсөн  бямба гарагийн амралтын өдөр /2019.03.23/ холбогдох албаны хүмүүсийн хамтаар нийслэлийн гудамж талбайгаар  явж, тулгамдсан асуудлын шийдлийг гаргаж ажиллах үүрэг даалгавруудыг өглөө.

Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа эвдэрч хугарсан хашаа хайс, зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй тавигдсан зарлалын самбар,нийтийн эзэмшлийн гудамж талбай дахь эвдэрч цөмөрсөн явган хүний зам, иргэдэд аюул учруулж болохуйц унжсан цахилгааны утас,  явган зорчигчдод зорчиход төвөг учруулахуйц траншейны таг, самбарын суурь төмөр зэргийг нэн даруй засч янзлуулахыг УБЗАА, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, дүүргүүдийн холбогдох газар, хэлтсийн удирдлагуудад үүрэг болгов.

Хотын ажлыг өрөөнөөс хийхгүй. Гудамж, талбайгаараа алх, иргэдтэй уулз. Нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилц. Бүх гудамж талбайг дүүрэг дүүргээр нь хувааж аваад нэн даруй явж, нөхцөл байдал дээр нь үнэлэлт, дүгнэлт хий. Иргэд, ААН-үүдээр өөрийн эзэмшлийн газар талбайн тохижилт үйлчилгээг нь хийлгэ” гэж холбогдох алба тушаалтнуудад хатуу сануулж хэлэв.

Түүнчлэн “Хотоос чамгүй хэмжээний хөрөнгө зарж олон нийтийн газруудад босгосон нийтийн бие засах газрууд хаалттай байна. Үүнийгээ яаралтай нээж, үйл ажиллагааг хэвийн болго. Иргэдийгээ гудамж талбайд бие заслаа гээд шүүмжлээд байгаа хэрнээ бие засах газар нь хаалттай байж таарахгүй” хэмээлээ.

Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдтэй уулзаж санал бодлыг нь хуваалцан ярилцлаа.

Энэ үеэрээ “Ажил хариуцсан хүмүүс нь хариуцлагатай, санаачлагатай байж гудамж талбайд өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцдаг, иргэд олон нийттэй санал бодлоо хуваалцаж асуудлаа шийддэг байх нь зүйтэй. Иргэд ч мөн асуудалд идэвхитэй ханддаг, оролцдог, хариуцлагатай ханддаг байх хэрэгтэй. Ингэж ажиллаж байж хотын ажил урагшаа явна. Аливаа шийдвэр, асуудлууд дээр хүн бүрийн оролцоог хангаж ажиллахыг нийслэл бодлогын хэмжээнд дэмжинэ” гэв

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.