2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН УУЛ УУРХАЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙГЭЭР ХӨГЖҮҮЛЭХЭЭР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН УУЛ УУРХАЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙГЭЭР ХӨГЖҮҮЛЭХЭЭР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Байгаль орчин

Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Шведийн байгаль орчны хамгаалах агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал” төсөл манай улсад таван жилийн хугацаанд хэрэгжсэн билээ.

Энэ төслийн хүрээнд “Хамтын оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээ” сэдэвт семинар эхэллээ. “Нэг дэлхий, нэг зорилго” уриан дор зохион байгуулагдаж буй семинарт БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ, ХЭҮК, хувийн хэвшил, олон нийтийн 100 гаруй төлөөлөл оролцож   хоёр өдрийн турш  байгаль орчинд  ээлтэйгээр уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар хэлэлцэж байгаа юм.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр семинарыг нээж хэлсэн үгэндээ өнөөдрийн байдлаар бүх аймагт уул уурхайн ашиглалтын улмаас  эвдэрсэн газрын тооллого хийж урьдчилсан дүнгээр 27405.46 га газар эвдэгдсэнээс нөхөн сэргээх шаардлагатай орхигдсон газрын байршлын тоо 1100, талбайн хэмжээ 8871.18 га болсон байна.

Уул уурхайн ашиглалт явуулж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны бүртгэл, мэдээ мэдээллийг нэгдсэн байдлаар бүртгэлжүүлэх, оролцогч талуудыг нэгдсэн мэдээ мэдээллээр хангах, хариуцлагатай уул уурхайг дэмжих зорилгын хүрээнд Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн байгаль  орчныг хамгаалах үүргийн хэрэгжилтийн талаарх мэдээллийн нэгдсэн сан байгуулах ажлыг зохион байгууллаа.

Төрийн захиргааны төв байгууллага болон орон нутгийн захиргааны байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулах, уул уурхайн салбар дахь байгаль орчныг хамгаалах үүргийн хэрэгжилтийг сайжруулах, эвдэрсэн газрын тооллогоор тогтоогдсон газруудыг нөхөн сэргээх, Уул уурхайн салбар дахь байгаль орчны засаглалыг сайжруулах чиглэлээр цаашид үндэсний хурал, зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөж байгаа.Түүнчлэн Монгол Улсын онцлогт тохирсон технологийн  дагуу эрдсийн түүхий эдийн нөөцийг иж бүрэн ашиглах, усны бохирдолт үүсэхээс сэргийлэх байгаль орчинд учруулсан хохирлыг төлдөг, хариуцлагын даатгалын тогтолцоог бий болгох, нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоог хангах шаардлага тулгарч байна гэдгийг онцоллоо.

“Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал” төсөл  нь Колумб, Кени, Мозамбик, Монгол гэсэн дөрвөн улсад хэрэгжиж буй юм. Ингэхдээ байгаль орчинд ээлтэйгээр уул уурхайн салбарыг хөгжүүлэх үндсэн зорилготойгоор холбогдох төрийн байгууллагуудын чадавхийг сайжруулах удаа дараагийн сургалт хэлэлцүүлэг хийж, салбарын хууль дээдлэх зарчим, хуулийн хэрэгжилтийг нэмэгдүүлэх, холбогдох судалгаа, үнэлгээг хийх, уул уурхайгаас үүдсэн эвдэрсэн газрыг тоолох, аргачлалыг сайжруулах, хариуцлагатай уул уурхайн жишгийг нэвтрүүлэх, уул уурхайтай холбоотой хүний эрхийн асуудалд анхаарч орчин нөхцөлийг сайжруулах зэрэг ажлуудыг өнгөрсөн таван жилийн хугацаанд хийж гүйцэтгэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.